УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Идэрбат: Нөөцийн оны эхний үнэ буюу хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгт барина

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тус шийдвэртэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өгөв.

Тэрбээр "Зөвхөн нөөцийн махны хүрээнд биш махны нийлүүлэтийг хэрхэн анхаарах талаар заалтууд тогтоолд тусгагдсан. Нэгт, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ. Мөн нөөцийн махны 2025 онд гэрээ байгуулахдаа тогтоосон үнэ дээр барих дээр шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл, хонины махыг 13 мянга төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөг гэсэн анхны үнэ дээр барина гэсэн үг.

Нэг хүнд их хэмжээгээр олгох, и баримт шивэхгүй байх зэрэг үйл явцын алдааг засах, сайруулах шаардлагатай байна. Хэрэв и баримтгүйгээр олгогдсон мах байгаа бол буцаан нөхөж нөөцийн махны хангалт руу оруулах шийдвэр гарч байна. Татаас өгөөд энэ ажлуудыг зохион байгуулж бйагаа учраас нөгөө төлд хатуу хяналт байх ёстой.

Одоогоор есөн ААН дээр 1400 орчим тн мах байна. Гэрээнд тусгагдсных нь дагуу савлах, дэлгүүрүүдэд хүргэх ажлыг зохион байгуулах ажлыг манай яам, НЗДТГ, Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг хамтран хийнэ. Маргааш өглөөнөөс эхлээд бөөний дэлгүүр, ААН-үүдээр түгээлтээ явуулна.Нөөцийн махны худалдаа зургаадугаар сарын 15-нд дуусах байсныг долоодугаар сарын 1 болгож хойшлууллаа. Зах зээлд нэвтэрч байгаа нойтон махыг түгээлтэд оруулах гэх мэт арга хэмжээ авна" гэв.

Цаашид төв суурин газрын махны хэрэглээнд төр ямар байр суурь оролцоотой байх юм гэдгийг тодорхой болгох үүднээс Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн биржээр махны худалдааг зохион байгуулах боложмийг судална. Хоёрдугаарт, мах малын хотноос хэрэглэгчийн гарт хүртэл 4-5 дамжлага дамжиж байна. Энэ нь үнийн хувьд малчид, хэрэглэгчдэд ашиггүй нөхцөл үүсгэдгийг цогцоор нь авч үзнэ. Зохиомол үнэ үүсгэж байгаа эсэх дээр Монополын эсрэг газар, ТЕГ хяналт тавина. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт ирэх жилийн махны нөөц, нийлүүлэлтийн бэлтгэлээ одооноос хангаж ажиллах үүрэг өгсөн гэлээ.

Өнөөдрийн энэ тогтоолд махны экспортыг зогсоох талаар нэг ч үг дурдагдаагүй. Дотоодын хэрэглээний маханд экспорт нөлөөлдөггүй гэдгийг тэмдэглэв.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зарах махгүй байж, та нар чихээ огтлоод өгөөч та нар муусайн

Зочин
Зочин

Чи бид хоёр ёстой ямар нохойн чивээрээ махны үнийг 15 мянгад барихав дээ ?! Урвайсан парвайсан хар хог минь чи огцрохдоо л одооноос сайн бэлд, аягүй л бол чи огцроод шорон шаана шүү !!!

Б.Ганбаатар
Б.Ганбаатар

Зөв шийдвэр та бүхэнд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье

Зочинолдо
Зочинолдо

хэд хоногийн өмнө мах өсөх нь малчдад сайн гэж хуцаад байсан биз дээ одоо хотын даргыг огцорсон чинь нөөцийн мах яриад гараад ирлээ эд нар хөгийн гарууд юм даа

Холбоотой мэдээ

Back to top button