УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хотын даргад зүтгүүлэхээр дараах нэрс яригдсан ч хоногийн дотор "холбиров"

Нийслэлийн МАН -ын хороо өнөөдөр хуралдаж хотын даргад нэр дэвшигчийг албан ёсоор тодруулах юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн хотын даргыг нийслэлээсээ томилуулах нь зүйтэй гэдэг дээр хэлэлцэн тогтоод байгаа аж.

Одоогоор шинэ хотын даргад НИТХ дэх МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн, НИТХ -ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, одоогоор хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй нийслэлийн I орлогч Б.Мөнхбат нарын нэр яригдаж байна. Тэднийн нэг томилогдвол Х.Нямбаатар талаас дараагийн хотын дарга тодорно гэсэн үг.

Нөгөө талд хотын даргын томилгоонд хамгийн их “санаа тавьж” буй хүн бол Ерөнхий сайд Н.Учрал. Түүний зүгээс Б.Пүрэвдагвыг зүтгүүлэх болсон тухай цахим орчинд битүү бичиж эхэллээ. Хоногийн дотор ийн "холбиров".

Хэрэв Б.Пүрэвдагва хотын даргаар томилогдвол нийслэлд Ерөнхийлөгчийн хүч зузаатаж байна гэсэн үг. Засгийн газраас нийслэлд БЭТ томилон ажиллуулахаар Ж.Энхбаяр, Э.Бат-Амгалан нарт санал тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Сонгууль дөхсөн, МАН-ын үе хооронлыэ хагарал чинээндээ тулсан энэ үед хотын даргаар хэнийг томилж, нийслэлийн намыг хэн удирдуулах нь чухал “өрсөлдөгч” талуудын хувьд шийдвэр юм. Одоогоор хурлын эхлэх цаг тодорхойгүй байна. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.

Өмнөх линк:

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

пүрэвдагва хотын дарга болвол Хүүк монгол улсыг бүрэн атгалаа гэсэн үг

хүннү
хүннү

Сэмжидмааг яагаад ч томилохгүй. Тэрээр сяхан их хурлын гишүүдийг “хийх ажилгүй, завтай хүмүүс” гэсэн. Угтаа бол үнэнийг нь хэлсэн. “Үнэн үг хэлсэн хүнд, хүн өшөөтэй, Үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэдэг болсон.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button