Улс төрийн халуун сэдэв

Ерөнхийлөгчийн санаархал хот руу ирж, түүний “хүргэн” Б.Пүрэвдагва хотын даргад нэрээ “сэвүүлэв”

Ерөнхий сайд Н.Учрал Х.Нямбаатарыг чөлөөлөх шийдвэр гаргасны араас хотын даргын суудалд өөрсдийнхөө нэрийг сэвүүлэгчид шөнөөр “амь оржээ”.

Одоогоор энэ албан тушаалыг Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат түр орлон гүйцэтгэж буй. Гэтэл урьд шөнө сошиал орчинд “ерөнхийлөгчийн хүргэн” хэмээн улс төрд танигдаж гарч ирсэн МАН-ын Намын байгуулалтын дарга гэгдэх албан тушаалтай Б.Пүрэвдагва өөрийгөө дараагийн хотын даргад горилогч мэтээр, Ерөнхий сайд нэрийг нь оруулж ирнэ гэх маягийн тандалт явуулав.

Энэ бол ерөнхийлөгчийн санаа намаасаа, Засгийн газраас, парламентаас хальсны жишээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн МАН-ын хагарал тэлж, 30/38 болж хоёр талд гарсан дээрээ ерөнхийлөгч нэгэнт “цайръя” гэсэн үү өөрийн хүргэн байсан хүнийг хотын даргад зүтгүүлж, олон нийт хэрхэн хүлээж авахыг нь харъя гэснийх.

Хотын даргын суудал бол МАН-ын нэг албан тушаал биш юм. Н.Учралыг Ерөнхий сайд болсны дараа танхимыг нь бүрдүүлэхдээ шинэ сайд нарыг ерөнхийлөгч нэг нэгээр нь өрөөндөө дуудаж уулздаг шиг ч процесс биш. Энэ бол 1,8 сая нийслэлчүүдийн төвлөрч амьдарч буй Улаанбаатар хотын асуудал.

Гэтэл ганцхан шөнийн дотор МАН-ын генсекийн туслах, зөвлөх, Орон нутаг, намын хөгжлийн хэлтстийн дарга, НАМЗХ-ны ерөнхийлөгч гэсэн бичиг цаасны ажлаас хэтийдэхгүй суудал дамжиж ирсэн Б.Пүрэвдагваар хот удирдуулна гэж сэрүүн “зүүдлэжээ”.

МАН ерөнхийлөгчийн гарт төвлөрч, хүссэн талбартаа өөрийн хүнийг үг сүггүй зүтгүүлэх гэж буй нь эндээс цухалзлаа.

Ерөнхий сайд Н.Учрал хүртэл МАН-ын даргын статусаар Нийслэлийн намын хорооны даргадаа хариуцлага хүлээлгэж чадахгүй болохоороо монголчуудын хэрэглээний сагсны ганц гол хэрэглээ махаар шоудаж, огцруулж байгаагаа мэдэгдсэн. Хотын удирдлага бол нийслэлчүүдийн, тэдний төлөөлөл НИТХ-ын шийдэх асуудал болохоос Их тэнгэрээс, Төрийн ордноос тодруулдаг албан тушаал биш билээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

нэр цэвэр хүнээр удирдуулах нь зөв

дампуу төртэй улс шүү
дампуу төртэй улс шүү

Яасан их шунал вэ. УЧРАЛ, Хүрэлсүх нар болиоч. ИЧИХГҮЙ юм даа. ГАЙГҮЙ зүгшүрч байсан хотыг самрах нь дээ. ЭНЭ гайтай хүрэлсүх , энэ тэнэгдүү учрал нарыг яана даа.

Зочин
Зочин

Ухрал толгой дааж шийдэж чадахгүй пялдаганаад Хүүкийн хүргэнийг томилж мэднэ

Зочин
Зочин

Хотын дарга гэдэг ч нэг иймэрхүү намын суганууд хийдэг ажил биш байхаа харин ч нэг

Зочин 7
Зочин 7

T Энэ цаг үед нэр цэвэр залуу хүнийг тавиад Батшугар шиг хяналттай ажиллуллах нь зөв. Нямбаатар нүүрэн дээр шударга царайлсан, хэл ам, зөль мэх, уур уцаар нь дэндсэн хогийн новш_ Идэж ханасан байлгүй дээ. Тэр 461- лд хийх ёстой:.

Намын гишүүн
Намын гишүүн

Нөгөө “Нотольё” залуучууд хаашчихсан бэ.Уламаа гээд нөхөр .Дэмжиж бна эсвэл Лэмжихгүй гээд Жагсахгүй юм бх даа очиж мөнгөтэй болмоор бхын

Зочин
Зочин

хуцваа хот тэгж бацаануудаар тоглуулахгүй шүү зүгээр л байгаарай

Зочин
Зочин

өндөр боловсролтой залуу байна арай есөн шидийн юм хийж байгаа болж мөнгө угаахгүй байх

Учрал гэх алиа пацаан-д:
Учрал гэх алиа пацаан-д:

Үнэхээр алиа пацаан биш Ерөнхий сайд мөн л юм бол махны үнийг зориуд өсгөхөд голллож оролцсон өмхий төвд тайрдас жанхуу, хууль шүүхийг атгаж байгаа сагсуу ухна, эм си эсээс 10 тэрбумын хахууль авсан гахай зандка нарыг шоронд хийчих. Алиа пацаан биш юм чинь чадна биз дээ???

хүннү
хүннү

Ард түмэн Үндсэн хуулийн дагуу “ерөнхийлөгчөө” сонгосон, “хаан”-ыг сонгоогүй. Тиймээс энэ сүүлээ сөхсөн, бүх юмруу ордог нөхөрийг буцаан татаж “иргэн Хүрэлсүх” болгох сонголтоо эдлэе.

Зочин
Зочин

Учрал Хүрэлсүх хоёрыг огцоруулж хог дээр хаях хэрэгтэй болжээ

Бүх зүйл ойлгомжтой шууд
Бүх зүйл ойлгомжтой шууд

Ард түмэнээс санал асуу

Зочин
Зочин

гөлөг яаахгээд байна

Зочин
Зочин

Энэ муу Ухнаагийн сагсуу хар юмнууд их өдөж байнаа

Зочинсэтгүүлч
Зочинсэтгүүлч

Ард түмнээ доромжилдог, Ерөнхий сайдаа алиа бацаан гэж доромжилдог, авилгалын хаан болсон Нямбаатарыг авсанд нь хийсэн Учрал сайдын түмэн зөв шүү. Одоо сайхан залуу хүн тавиад ажлуулах хэрэгтэй .

Зочин
Зочин

АРД ТҮМЭНЭЭ ЮУ ГЭЖ ДОРОМЖИЛОВ ХУДЛАА ХУЦАХАА БОЛЬ УХРАЛХОЧИТ АЛИА БАЦААН ЧН ИРГЭДДЭЭ САНАА ЗОВООД ХҮЧИТ ШОНХОР ДЭЭР ОЧСОН ГЖ БОДОЖ БНУ ХАРАГДААЧ ТУУЛЫН ЗАМААС НЯМБААТАРЫГ УНГАХ ШАЛТАГ ОЛООГҮЙ БОЛОХООРОО АРГА ЯДААД ХОР ХУТГАЖ ХОВ ЗӨӨЖ МАХНЫ ҮНЭЭР ДАЛИМДУУЛЖ ХОТЫН ДАРГЫН АЛБЫГ БУЛААЖ АВАХ ЖҮЖИГ ТАВЬЖ ЯВАА НЬ ТЭР ШҮҮ МАЛМН ДАРААГИИН ХОТЫН ДАРГА ЧН ХҮРЭЛСҮГ УРХАЛ 2 Н УТАСАН ХҮҮХЭЛДЭЙ БАЙХ БОЛНО МАЛМН

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нямбаатартайгаа байхын төлөө тэмцэх хэрэгтэй.

дампуу төртэй улс шүү
дампуу төртэй улс шүү

Нямбаатар шиг ажиллах хүн олдохгүй дээ. Одоо яахав түгжрээд, авилагчид идээд байцгааж байхаас

Хүн
Хүн

Одоо тэр нь дээрдээ бүх газар Хүүк хаанд очлоо одоо улс орноо яаж хөгжүүлэх нүү харийдаа

Зочин
Зочин

Болиоч одоо болсон эв нэгдлийг сахиулагч ЕӨК улс орон намаа бусниулагч болж арай юу иргэдийн санал асуулга чухал хэн нэгний гар хөл нийслэл удирдах учиргүй арай ч дээ

Зочинсэтгүүлч
Зочинсэтгүүлч

Энэ ёстой зөв сонголт байна. Нэр цэвэр залуу байна.

Зочин
Зочин

Болио тэнэг

Холбоотой мэдээ

Back to top button