Гадаад мэдээДЭЛХИЙ

Антонио Гутерриш: Ямар ч улс орон сууцны хямралаас ангид биш

Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Дэлхийн хот суурины чуулган явагдаж байна. Тус чуулганд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерри видео мессеж илгээхдээ “Хөгжиж буй орнууд дахь хурдацтай хөгжиж буй хотуудаас эхлээд хөгжингүй орнуудын аль нь ч орон сууцны хямралаас ангид биш” гэжээ.

Орон сууцны хямрал дэлхий даяар 3 тэрбум гаруй хүнд нөлөөлж байгаа гэдгийг тэр онцолсон байна. Уг хямрал геополитик болон эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас дордож байгаа тул засгийн газрууд орон сууцны асуудлыг тогтвортой хөгжлийн төвд тавихыг Гутерриш уриалсан юм.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн Ерөнхийлөгч Анналена Баербок хэлэхдээ “Аюулгүй орон сууцгүй бол нийгмийн эрүүл мэнд доройтож, боловсрол тасалдан, тогтворгүй байдал гүнзгийрч, тэгш бус байдал дордон, хүмүүс цаг уурын онц үзэгдэл болон гамшигт илүү өртөмтгий болдог” гэжээ. Түүний хэлснээр 1.1 тэрбум гаруй хүн албан бус суурин газар, төлөвлөлт муу, орлого маш бага хорооллуудад амьдардаг байна. Мөн дэлхий 300 сая хүн орон гэргүй аж төрдөг гэдгийг тэр онцолжээ. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд дан ганц нэмж орон сууц барих нь хангалтгүй гэж Баербок хэлсэн байна.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button