Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтэй хэлэлцэнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён өнөөдөр /2026.05.19/ Андон хотод Японы Ерөнхий сайд Такаичи Санаэг хүлээн авч хэлэлцэх төлөвтэй байна. Хоёр улсын удирдагч бүс Хойд Солонгос болон АНУ-Ираны дайн зэрэг бүс нутгуудын асуудлаар хэлэлцэнэ. Андон бол Ерөнхийлөгч И Жэ Мёны төрөлх хот аж. Нэгдүгээр сард тэрбээр Ерөнхий сайд Такаичи Санаэгийн төрөлх муж болох Нарад айлчилж хэлэлцээ хийсэн юм.
Өнөөдрийн дээд хэмжээний уулзалт нь тэд биечлэн хэлэлцсэн гурав дахь уулзалт болно. Тэд хамгийн анх өнгөрсөн жилийн аравдугаар сард Өмнөд Солонгосын Кёнжү хотод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн.
Санаэ Андон хотын ойролцоо байрладаг Дэгү олон улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр газардана. Түүнийг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн хоёрдугаар дэд сайд Ким Жина хүлээн авах юм.
Эх сурвалж: Korea Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.