Гэмт хэрэгНИЙГЭМНийгэм мэдээ

Албан үүргээ урвуулан ашиглаж хувьдаа 5,7 сая төгрөг завшсан цэцэрлэгийн эрхлэгчид тэнсэн харгалзах ял өгчээ

Прокурорын байгууллагаас тавдугаар сарын 15-ны байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 94 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. Нийслэл болон Өвөрхангай, Увс аймгийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 11-15-нд анхан шатны шүүхээр долоон хүнд холбогдох зургаан хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс долоон хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.

Нийслэлийн прокурорын газраас:

  • Ш.Н нь нийтийн албан тушаалтан буюу … дүүргийн … дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2025 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар Б.Э-г сэтгэл зүйчээр томилж, хөдөлмөр эрхлээгүй байхад нь 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 2.7 сая төгрөгийн цалин бодож, гарт олгогдсон 1.9 сая төгрөгөөс 1.6 сая төгрөгийг иргэн Э.Б, Д.А нарын дансаар дамжуулан хувьдаа авсан.
  • Мөн “С…” ХХК-тай 2025 оны наймдугаар сарын 18-ны өдөр 3 сая төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2025 оны наймдугаар сарын 20-ны өдөр тус компанийн данс руу 3 сая төгрөг шилжүүлж, 2.7 сая төгрөгийг бэлнээр гаргуулан хувьдаа авч өөртөө эдийн давуу байдал бий болгож, 33 дугаар цэцэрлэгт нийт 5,7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс Ш.Н-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, 3.7 сая төгрөгийн хохирол төлөгдсөн талаар дурдаж шийдвэрлэсэн байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Том акулуудаа яаж ч чадахгүй бж. Жирийн нэг төрийн албан хаагч хэдэн саяыг идэх юу ч биш бхаа. Хэдэн тэрбум, их наядаар нь хусдаг томчуул үл үзэгдэгч малгай өмсчихсөн бдаг юм уу хайшаа юм.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Шүүгчид нь тарвага доржийн унждаг улаан мах шүү дээ. Тэрнээс болж хууль баас болсон байна

егзгөр
егзгөр

бүр шагнах хэрэгтэй ийм бага мөнгө идсэнд нь
Их мөнгө идсэнүүд нь бүр дэвшээд бдг биздэ

Last edited 1 Сар Өмнө by егзгөр
Зочин
Зочин

Их наяд тэрбум нүүрс хулгайлсан ноёд оо шүүгээчээ..

Зочин
Зочин

Дэлгүүрээс 5000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан ядарсан хүн.хүүхдүүдэд 3-5 жилийн ял өгч шоронд хатаадаг байж новшнууд наадах хулгайчдаа ялыг нь өгөөд явуулаач өчнөөн нялх хүүхдүүдийн мөнгийг хулгайлчхаад байхад.Новш юмдаа

Зочин
Зочин

Хаха аймааааар том хэрэг илрүүлж шийдвэрлэсэн байна

Зочин
Зочин

Ундаа хулгайлсан гээд 10 хан настай ядарсан хүүд 10 гаран жилийн ял өгөө биздээ новшийн пизданууд яаж ингэж лалартдаг луйварчин авилгалын тулаанууд вээ

Зочин
Зочин

Үүргээ биш, эрхээ!!!

toroi
toroi

toriin hulgaich nartaigaa ingej shudarga temtsdeg boloosoi talh hulgailsan neg ni tensen avch bhad toriin hulgaich nar nasaaraa l bizdee

иргэн
иргэн

Шудрага, шуналгүй, мэргэн, хүнлэг шүүжээ!

Иргэн
Иргэн

Заримынх нь ял яагаад ийм хүндрүүлсэн мэт...зарим авилгачид нь яагаад хэт хөнгөрүүлсэн мэт ял аваад байна.....зарим нь шударга шүүгээд байна уу зарим нь......яагаад байна ккк...хардаж л чадах юм даа

Зочин
Зочин

Бөөн том компагиудын монопол зах зээл том том авилгын асуудлууд зөндөө л байдаг баых даа.

Зочин
Зочин

1000 төгрөг авлаа гэж 10 жил өгдөг байж яахаар тэгдэг билээ. Донор болгож задламаар авгай байна шүү

Зочин
Зочин

Одоо Нямбаатарын хэргийг сөхмөөр байна. Юу ч явж байж мэднэ. Сумъяабазар ч ялгаагүй нээх мундаг бөхийчхөөд л яваад өгсөн. Шаахаа болимоор байна аа. Бат-Үүл ч хүүхдүүддээ тендер өгсөн хэрэгтээ ял хүлээгээгүй. Энхболд, Батбаяр, Су, Сү хаана байна. Татварын мөнгөөр туйлж байна дөө

Новшийн орон
Новшийн орон

Том хулгай барьж дээ. Бүүр том акулуудыг нь яаж ч чаддаггүй юм бсан!!!

Зочин
Зочин

Том том хулгай хийсэн муу сайн улс төрчдөө яаж ч чадахгүй байж

Отгоо
Отгоо

Тавинбэх гэдэг хулгайч яасан бэ?Алга үзэхгүй шүү ...

Мб
Мб

Тэрбум их наядаар хулгайлсан хулгайчуудыг насаар нь хорих ял өглөө гэж лав сонсогдоогүй

Хуягаа
Хуягаа

Паа. Мундаг бна

Зочин
Зочин

Ямар аймаар том хэрэг илрүүлээ вэ

Зочин
Зочин

Бага идсэн байна . Тэрбумааар идсэн бол сааралд нэг суудал авахгүй юу . Ажил хийсэн дүр үзүүлдэг юм байхдаа

Зочинb
Зочинb

Buh baiguullagiin darga nyagtlan nyaraviig shalga

Зочин
Зочин

za ynztai tom hereg bnda

Мөөгий
Мөөгий

Цагдаа согтуу жолоочоос 200к аваад 2.6 жил шоронд, эрхлэгч 5.7 саяыг аваад тэнсэн. Энэ тэгээд шудрага шүүх үү?

Мөөгий
Мөөгий

Цагдаа согтуу жолоочоос 200к аваад 2.6 жил шоронд, эрхлэгч 5.7 саяыг аваад тэнсэн. Энэ тэгээд шудрага шүүх үү?

Зочин
Зочин

Том хулгайлах бариачээ

Зочин
Зочин

Зайлааааа новшнууд доогуур л яллаад байхаас дээгүүр бүүр гөлөг пздаа нар

Back to top button