Үндэсний эв нэгдлийг хамгаалагч статусаа та онхи мартчихлаа, Ерөнхийлөгч өө
Бодох юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийгөө "Ерөнхийлөгч" гэдгээ мартаагүй байгаа даа гэж.
Учир нь, Ерөнхийлөгч бол Үндсэн хуулиар заагдсан төрийн тэргүүн бөгөөд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм. Атал яг эсрэгээр нь эв нэгдлээ бусниулагч болчхов уу. Тэр ерөөс ЯЛАГЧ байхад онцгой анхаарч, төрийн тэргүүний хэлбэрэлтгүй зогсох ёстой дундаж шугамаасаа хэдийн давж, яг нэг талынх нь зодооны гол баатар болжээ.
Зодоон хийж байгаа улсууд ялах ганцхан чиглэлд бүрэн төвлөрөөд, бие организмаас нь асар хүчтэй адерналин ялгарч, хайр найргүй үзэлцдэг. Тэр үзэлцээний нэг талд Ерөнхийлөгч өөрөө ороод, зодолдогч талаа ялах ганцхан зорилготой болсон байна. Юун дундын шугамд шүгэл үлээж, өрвийсөн үстэй хэдэн "бацаан"-ыг дуудаж, "Алив та нар эвлэр, хүн дүрстэйхэн байна уу" гэж загнах манатай.
Ер энэ үүргээ хэдийд мартчхав, У.Хүрэлсүх. Лав их хол алхсан байна. Хэн ч түүнд үүнийг сануулсангүй юу. Сануулсан ч эс сонсох хэмжээнд байлдааны баатрын дүрдээ гүн орчхов уу.
Яг чихнийх нь араас Ж.Энхбаяр, Я.Содбаатар тэргүүтэй хүрээлэгчид нь "Дарга аа, та үзэлцээд бай" гэж шивнэх болсоор асар удав. А.Үйлстөгөлдөр, Ц.Ганзориг, Б.Золбаяр нарын түүний пи-арыг хийж яваа залуус үндсэн дүрдээ ухаан алдатлаа дурлаад, маш хүчтэй дайны ритм бүхий ая дэвсэж байгаад, бөөн рийлс хийж, баатрын дүрд тоглуулах болсоор удлаа.
Ийм армаг, хүчтэй дүрд дуртай, цэргийн мэргэжилтэй хүнийг ялагчийн дүрд тойрон хүрээлэл нь бэлдээд л байхаар өөрөө ч энэ дүрийнхээ эзэн байх гэж улайрчээ. Хязгаар давчхаар эргэж баригдах зан мораль улам алсарчхаж байгаа юм.
Нийгмийн аль ч үзэгдэл дунд хэмжээлшгүй эрхт хаант засаглалын эсрэг ч хүрз бариад босох тариаланчийн эсрэг дүр байж л байдаг.
Түүх ингэж өрнөдөг. Эсрэгцлийн ийм өрнөл дунд нэг нутаг, ахан дүүсийн барилдлагатай Л.Оюун-Эрдэнэ нь босч, өнөөх нь өөрийгөө дайнд орж буйгаар өөр нэг дүрээр илэрхийлэн, улс төрийн зодооноо эхлүүлсэн. Бусад ихэнх нь эг чимээгүй бүгэхийг эрхэмлэв. Арван жил дараалж, МАН засаглаж буй учир монгол төр өөрөө МАН болчхоод байна. Тэдний зодоон ингэж төрийн зодоон болов.
Жил дараалан Бутан, Японы хааныг Үндэсний их баяр наадмаар урьж, Ромын папыг эх орондоо ирүүлж, НҮБ-ийн индэр дээрээс "Тэрбум мод" хөтөлбөрөө зарлаж, ЗГ-ын хэдэн яамдыг тэр чигт хөдөлгөсөн аж ахуйн шинжтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлэг автор болтлоо Ерөнхийлөгч инстутиц хальж оров. Үүнийг сануулах зүрхтэй хүмүүс ер цөөрсөөр байна.
Хөшигний ард "Хорьчихно шүү, саатуулчихна шүү" гэдэг Ерөнхийлөгчийн хүрээнхний заналхийлэл яг бодитоор сошиал платформуудад ил цагаан бичигддэг боллоо. Яаж вакумжиж, алхам тутам нь заналхийлэл болсныг парламентад Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг танилцуулсан ҮАБЗ-ийн НБД А.Бямбажаргалын үйлдлээр харагдав. Ийм нөхцлөөс нийгэм рүүгээ, парламентын танхим руу, ЗГ руу тэдний баг орохоор хүссэн ч хүсээгүй ч эсрэг дүрүүд, эсэргүүцэх нийгмийн уур амьсгал битүү цугларсаар байна.
Айлгаж, битүү заналхийлээд удаан хүчтэй явахгүй. Энэ нэг тэсрэх л юм. Тэсрэх хүчийг харин МАН-ынхан эдүгээ АН-аас хайж, аврал эрж яваа. АН сайн сөрөг хүчин байгаад ч асуудал эргээд МАН-ын хэрүүл, талцал дээр л очиж байгаа.
У.Хүрэлсүх төрийн тэргүүний эрэмбээс зодоон ахалж ороод, ЗГ-ын тэргүүнээс Л.Оюун-Эрдэнийг, УИХ-ын даргын суудлаас Д.Амарбаясгаланг, Хотын даргын суудлаас Х.Нямбаатар нарыг хэгз татаад хаячихлаа. Үүн дээр АН сайн сөрөг байгаад ямар эмчилгээ хийх үү. Явж явж асуудал Ерөнхийлөгч дээр л эргэж буух юм. Тэр харин дундын эв нэгдлийг хангагч статус дээр буйгаа онхи мартчхаад байна.
Ерөнхийлөгчийн УИХ-д өргөдөг тангарагийн үг:
"Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая"
Энэ их хагарал явсаар, ирэх намар гэхэд УИХ тарах хэмжээнд, дахин сонгууль явах хүртэл асуудал нь уруудах вий. Дотоодын эл түлхэлцээнээс Монгол Улс ямар эрх ашгуудаа хамгаалж чадахгүй, үйрч дүүрч өнгөрөөх вий. Засаглалын хувьд ухралт болох вий. Улс орон битүүдээ л нэг айдаст таны үед хамгийн ихээр автлаа, Ерөнхийлөгч өө.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ж.Мядагбадамын нийтлэлтэй санал нэг байна. Ядаж байхад хүн мундсан юм шиг хүргэн асан Пүрэвдагва нь хүртэл хотын мэр болох бололтой. Учралын багын найз ч гэх шиг. Заавал нэг нутаг, нэг анги, багын найз байвал том албан тушаалд томилогдох албатай юм уу? Төрийн албаны сонгон шалгаруулалт гэж байдаггүй юм уу? У.Хүрэлсүх ард түмнээ, улс орны эв нэгдлээ нэгдүгээрт тавих шаардлагатай байна даа???
Хүрэлсүх Элбэгэпштейний холбоотон болоод MCS болон сахал Эрдэнэбилэг мэтийн хулгайч,луйварчдын хамгаалагч болсон
Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой болохоос талцлын төв нь байж болохгүй
Тиймээс огцруулах ёстой бус уу
Ерөнхийлөгч хүн аль нэг талын “тоглогч” биш, эв нэгдлийн бэлгэдэл байх ёстой шүү
Эв нэгдэл ярихаас илүү үйлдлээрээ харуулах хэрэгтэй байна
Ялагч болохоос илүү эвлэрүүлэгч байх үүрэгтэй албан тушаал даа
Энэ нийтлэл нэлээн хүчтэй сануулга болжээ
Манай цэргийн бага даргын суурь боловсрол, чансаа дутаад байна даа!!!
Чухам үнэнг хэлжээ. Мундаг сэтгүүлчдээ баярлалаа
Turin terguun ni dundaj shugamaa aldsan yum shig sanagdaj bn
Ene niitlel unshaad neg yum bodogdloo
Uls turiin heruul heterheer uls oron hugjihgui ee
Hun buriig aidas dotor amidruulah ni zuv zam bish
Yag odoo ev negdel hamgaalah hamgiin chuhal ue bn
Turiin institutsuud hoorondoo murgulddug bolson ni haramsaltai
Erunhiilugch bol shuugch yum uu toglogch yum uu gedeg asuult garch bn
Dandaa huch, daramt yaridag ni ayultai dohio shuu
Ene baidal urgeljilbel songuuliin umnu bur ih hundreh vii
Mongol ulsad ev negdel l hamgiin ih heregtei bn
Ёок ман дээр зайдалцан байхад өөр яахавдээ
Биe нь eрөнхийлөгч болсон ч сэтгэхүй тархи нь цэргийн бага дарга хэмжээнд хэвээр үлджээ энэ хүн.
Хүрэлсүхэд санал өгсөндөө одоо маш их харамсдаг, мань мэт ч мөн ч тэнэг юм даа. Ядахдаа өнөө афоризм бичээд байдаг Энхбат нь болсон бол арай ч бүр ингэтэл нь самарч дуусгахгүй байсан байх
Хэмжээлшгүй их шунал тачаалдаа хөтлөгдөөд сохорсон бололтой.Хувийн компанийн эзэн шиг Монгол улсаар тоглоод дуусах нь.
Нэгэнт өргөсөн тангаргаасаа хэдэнтээ няцсан Хүүк гэх хүүрийг одоо огцруулах цаг болжээ.
Өс хонзондоо тархи нь идэгдчихсэн энэ хүнд эрүүл ухаан үлдээгүй болтой. Үндэсний эв нэгдлийг бусниулагч болсон. Өмнө нь ч намаа байнга хагалж бутаргаж тэр болгонд нь нам нь ялагдаж байсан түүхтэй. Эби Баяр нар манантаж Н.Энхбаярыг оймсыг нь гозолзуулахад Хүүк их л гол дүрд явсан, дараа нь Эби eрөнхийлөгчид ялсан. Жeнко Хүүк манантаж М.Энхболдыг унагахад дараа Жeнко eрөнхийлөгчид ялсан. Одоо Хүүк Баярцогт манантаж байгаа, ирэх онд Алтанхуяг eрөнхийлөгчид ялна. МАН-г байнга ялагдуулж ирсэн хүн бол Хүүк
Монголыг хорлогч тийрэн
Боловсрол багатай, цэргийн,төрөлхийн тавьтар муутай хүнд их эрх мэдэл өхөөр өөрийгөө ХААН маягийн юм бодоод толгой нь эргээд.....дашийн шог,ламаасан бол чихож бна л доо, хөөрхий !
Үнэн. Цэргийнхэн төрийн эрх авахаараа л тоталитор дэглэм болгодог
Ялалтанд ямарч зүйлийг золиослон хүрэх цэрэг хүний л зорилго Хүүкийн бөндгөр ерөнхийлөгчийн хэмжээнд хүрэхгүйгээс 6 жилд хулгайч нараа ч дийлэхгүй иргэдийн амьдрал уруудажхууль бус бүхэн газар авч буй нь энэ хүнтэй л холбоотой засгийн газраа хамгийн олон самарсан аас тодорхой харагдана хугацаанаас өмнө зайлуулах хэрэгтэй,
Энэ нийтлэл өөрөө зохиол болж ээ ккк
Төрийн тэргүүн төвийг сахиж байж улс тайван байдаг даа
Ерөнхийлөгчийн тангарагийн үгийг сануулахад илүүдэхгүй юм байна
Нийгэм айдас биш итгэл хүсэж байгаа шүү
Ogtsrohiig husej huleej baina.
Төрийн институциуд хоорондоо зодолдоод байхаар ард иргэд л хохирно
Улс төрчид биш улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой
Талцал хэтэрвэл төрдөө итгэх итгэл улам л унадаг
Хэн нь зөв буруу гэхээсээ илүү тайван тогтвортой байдал хэрэгтэй байна
Ерөнхийлөгч хүн ард түмнээ нэгтгэх ёстой болохоос талцуулах ёсгүй
Сошиал дээр хүртэл айдас, дарамтын уур амьсгал мэдрэгдэх болсон
МАН доторх зодоон төрийн хэмжээнд хүрчихсэн нь л хамгийн харамсалтай
Улс төрийн хэт туйлшрал аюултай шүү
Иргэд тайван амьдрал л хүсэж байгаа
Төрийн тэргүүн хүн үгээрээ биш үйлдлээрээ үлгэрлэх ёстой
Энэ бүхний эцэст Монгол Улс л хохирч үлдэх вий дээ
Үндэсний эв нэгдэл гэдэг үг зүгээр нэг уриа биш байх ёстой
Erunhiilugch hun neg taliin bish buh ard tumnii tuluulul bh ystoi
Ev negdlee hamgaalna gd tangarag ursun hun shuu dee
Ard tumen taltsal bish togtvortoi baidal husej bn
Heterhii erh medeld durlahaar iim l boldog bh
Humuus turiin deerem bish shudraga yos husej bn
Eguur.mn-г овоо шударга байх гэтэл Данхын талд оржээ. мөнгөөр бороо оруулаа юу даа, та нарт. Энэ хотын дарга, анархист, өөрийнх нь эсрэг хүн бүрийг элдвээр дуудагч Нямбаатар гуай тэгээд ганц ч төсөлөө олигтой хийсэн юм алга. Сэлбэ голыг болон урт цагааныг мод бут найгасан, гоё тохижилттой болгох гэсэн юм бодтол огт байдаггүй. мөн Туул голын эргийг сүйдэлж, хятадуудаар бааж шээлгэн бах нь ханаж явна. өө ганц сайн юм хийсэн юм байна. Улсын хөрөнгийг буцааж улаанбаатар хотын хөрөнгөнд авч заримыг нь зарж, төсөвтөө нэмэрлэжээ. өө өмнөх хотын дарга нарын үед байгуулсан улаанбаатар хотын банкыг буцааж төрдөө авах байсан юм. нөгөө эрдэнэбилэг чинь бас л луйвраар авсан шүү дээ. Бас 2 охин нь нохойгоо хүртэл брэндээр гайхуулаж, нохойтойгоо аялах болтолоо асар баяжсаныг нь дурдсангүй. нохойтойгоо нэг удаа гадаадруу аялахад 10 000 ам доллар ч арай багадаж зарцуулна шүү. ажил хийдэггүй, бизнесгүй шахам /эхнэр нь барилгын компанитай гэгдэж байгаа ч олигтой татвар төлдөггүй тул том компани биш/ охидтой хирнээ тэрбумтаны охид шиг байна гэдэг арай л шүү. тэр асар ихээр авч буй авилгалын /тендер өгөхөд бүгд 10 хувийн авилгал өгдгийг улсаараа мэднэ/ мөнгөө олон хүүхэдтэй ганц бие аав, ээж нар болон залуу гэр бүлд байрны урьдчилгаа болгон өгсөн бол /нүүсрний утааг багасгахад / Аргентиний Эвита шиг л магтах байлаа. Аргентиний Эвита Пероныг засгийн газрууд муулдаг ч ард түмэн нь болон испани, португаль хэлтэнүүдэд бол Тереза эх шиг л магтдаг. Учир нь боолын хөрөнгө, цус нулимсаар боссон ЗГ-н хөрөнгийг боолоос дөнгөж гарсан ядарч буй ард иргэддээ тараан өгч, эмэгтэйчүүдийг боловсролтой болгон, сонгуульд санал өгөх эрхтэй болгон, залуучуудад үнэгүй боловсрол олгон одоогийн Аргентиний дундаж давхаргыг бий болгосон ачтан билээ.