Х.Баттулгын томилсон Ерөнхий шүүгч Д.Ганзориг дахин 6 жилээр сунах лоббигоо ҮХЦ дээр хийхээр зэхжээ
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар 2020 оны 6-р сарын 2-ны өдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилж байв.
Тэр зарлигийг гардан авснаас хойш хуулийн дагуу зургаан жил суух бөгөөд энэ онд буюу 2026 оны 6-р сарын 2-ны өдөр дуусгавар болно. Түүний оронд томилогдох хүмүүсийн нэрс өдийд зарлагдаад, хэвлэлүүдээр бичигдэж эхэлдэг атал нам жим байгаа нь Л.Ганзориг үүрэгт ажлынх нь хугацаа дууссаны дараа сунгах сонирхолтой байгаа бололтой.
Хэрэв түүний бүрэн эрх сунгагдвал дараачийн зургаан жилд улс төрчдийн нэр холбогдсон хэргүүд хэрхэх бол гэдэг асуулт гарна.
Өнөөдөр АН-ын хууччуулаас хэрэг нь цагаадсан атлаа дахин шүүгдэж, улмаар гурван шатны шүүхийн шийдвэр эргээд яллах шийдвэр болтол явчихаж буй. Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаад гурав дахь жил рүүгээ орж байх үед түүн дээр хуульч Г.Батбаяр асан гомдол гаргаж, Шүүхийн сахилгын хороогоор оруулж байсан удаатай.
Энэ нь тухайн үед С.Баярцогтыг гурван шатны шүүхээр шийтгэгдээд байхад хүчингүй болсон хууль хэрэглэж мөрдөн байцаалтад буцаасан гэх үндэслэл байсан. Өөрөөр хэлбэл АН дотор өрнөж буй фракцын хагарал өндрийг авч байх үед болсон процесс тул Улсын дээд шүүхийн шүүгч улс төрчдийн нөлөөлөлд автаж байна гэх шүүмжлэл ч өрнөж байв. Ийн эл асуудлаар Цэцэд хандах хүртэл өндрийг авсан ч тэгсгээд намжсан.
Харин арай гэж намдсан асуудлуудын араас АН-ын хууччуулын нэг Э.Бат-Үүл өөрийн Х хуудаст "Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхийн хараат бус байдлыг устгаж бузарласан нөхөр. Монголын шүүхийг улс төрийн захиалгын шүүх болгосон "хар гай" дахин эрхээ сонгуулахаар хөөцөлдөж байна гэдэг мэдээ гарчээ. Энэ үнэн бол арай хэтэрнэ шүү. Монгол Улс муу ч гэсэн Үндсэн хуультай шүү" хэмээн бичжээ.
Энэ бол түүнийг улс төрчдийн дунд хэн нэгнээс илтэд хамааралтай гэж хардсан анхны тохиолдол огтоос биш. Үүнд шүүхийн байгууллагад инстутицийн нөлөөлөл үзүүлэх боломжтой байр суурин дахь төрийн тэргүүнийг онилж хэлэв үү гэдэг асуулт дагуулна.
Э.Бат-үүлийн энэ жиргээний суурийг батлах гэсэн мэтээр Үндсэн хуулийн цэц дээр Ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтаар Их суудлын маргаан өрнүүлэх мэдэгдлээ зарлаад байна.
Их суудлын хуралдаанаар уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл УИХ буцаах эрхгүй тул шууд хэрэгжих үндэслэл бүрдэнэ. Ингэснээр УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Ц.Гаанзориг дахин өрсөлдөх, нэр дэвшүүлэх хуулийн орчин бүрдэх юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сунгах боломжгүй шүү дээ угаасаа, мэдсээр байж ийм зүйлс бичиж талцуулдаг юм уу.
Авилгалжсан шүүх Монгол улсыг алж байна даа. Цагдаа, прокурор, АТГ нь ажлаа хийгээд хулгайч, луйварчин, авилгалчдыг барьж хэргийг нь шийдвэрлээд шүүх рүү явуулахаар шүүх нь гэмт хэрэгтнүүдээсээ авилгал аваад сулладаг, хилийн хоригийг нь цуцлаж гадагш зугтаалгадаг боллоо. Удаанжаргал, Элбэгдорж, Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг зэрэг луйварчдыг авилгалч шүүгч нар хөл залгуулж зугтаалгасан. Гэтэл шүүхийг өөрчлөхийн оронд авилгалчдыг улам хамгаалж, хугацааг нь сунгаад байдаг яана даа.
Хүүк үхц г бүрэн атагсан өөрийнхөөрөө хүссэнээ хийнэ
Сунгагдах боломжгүй
Хүрэлсүхэд их л үйлчилсэн дээ. Шүүх дамнасан энэ бохир сүлжээг таслан зогсоох хэрэгтэй. Дандаа доод шатны шүүх рүүгээ захиалга өгнө
Хал
Энэ Ганзориг хууль зөрчин сунах гээд байгаа нь Хүүк түүнд өрөө төлөх ёстой гэсэн л шаардлага шүүдээ. Хүүк энэ Ганзоригийг ашиглаж АН-ыг бүртгүүлэх асуудлыг хэд хэдэн удаа хойшлуулж өгсөн. АН-аас Ерөнхийлөгчид магадлалтай байгаа Зикаг шоронд суулгаж өглөө. Одоо Алтанхуягийг аваачиж хийх гэж байгаа гэхчилэн өчигдөр, өнөөдрийн олон өрийг нэхэмжлэн хугацаагаа сунгах үндэслэлтэй. Цэц бол Хүүкийн бүрэн мэдэлд байгаа. Тэгэхээр цэцээс ямар шийдвэр гарах нь бараг ойлгомжтой бусуу.