ЭДИЙН ЗАСАГ

Инфляцын өсөлт зорилтот түвшнээс давсан учир бодлогын хүү нэмэгдэх үү

2026 оны эхний сард улсын хэмжээнд инфялцын түвшин 7.5 хувь байсан бол өнөөдөр 10.1 хувьд хүрээд байна. 4-р сарын байдлаар инфляцын түвшин өмнөх сараас 2.7 нэгж хувийн өсөлт үзүүлсэнд хэрэглээний сагсны гол бүтээгдэхүүний нэг болох махны үнэ өссөнтэй холбоотой хэмээн ҮСХ-оос танилцуулсан.

Үүн дээр оны эхний улиралд шатахууны үнэ өссөн ч мөн нөлөөлж буй. Дан ганц мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт гэхэд л инфляцыг 1.3 нэмэгдүүлэхэд хүрсэн бөгөөд цаашид махны үнэ буурахгүй тохиолдолд инфляц өсөлттэй хэвээр байхаар байна.

Монголбанкнаас 2026 онд инфляцын зорилтот түвшинг 6 хувь байхаар тогтоосон боловч улсын хэмжээнд 6.5-7.4 хувь орчимд хэлбэлзэнэ гэж тооцоолсон ч өнөөдрийн байдлаар зорилтот түвшнээс давчихлаа.

Ингэхээр өнгөрсөн онд төв банкнаас инфляцыг тогтвортой барихын тулд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгална гэсэн нь энэ онд дахин өөрчлөгдөж магадгүй. Өөрөөр хэлбэл инфляц зорилтот түвшнээс давснаар Монголбанкны зүгээс бодлогын хүүг нэмэгдүүлэх арга хэмжээг авах магадлалтай.

2026 оны 3-р сард Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаанаар бодлогын хүүг 12 хувьд хадгалах шийдвэр гаргасан бөгөөд энэ үед инфляцын түвшин 7.4 хувьтай байв.

Бодлогын хүү нэмэгдвэл зээлийн хүү ч дагаад өснө. Ойрх Дорнодод үүссэн дайны нөхцөл байдлаас шалтгаалан олон улсад газрын тосны бүтээгдэхүүний үнэ эрчимтэй нэмэгдэж магадгүй гэсэн хүлээлт бий. Үүнийг дагаад дотоодын сагсны гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн өссөөр байвал инфляц төв банкны зорилот түвшинд очих боломжгүй болчхож байгаа хэрэг.

Монголбанк бодлогын хүүг нэвтрүүлэхдээ 6.4 хувиар тогтоож байсан ч өнөөдрийг хүртэл эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчилсөөр 12 хувьд хүрээд байна. Иймд Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүү өсөж магадгүй дүр зураг үүсэж буй юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button