Украины дрон Эстонийн агаарын хил руу орсон нь Москвагийн буруу гэж Киев мэдэгджээ
Мягмар гарагт /2026.05.19/ Украины дрон НАТО-гийн гишүүн орон болох Эстонийн агаарын хил рүү нэвтэрсэн хэрэг гарсан байна. Сүүлийн үед Украины дрон Балтийн орнуудын агаарын хилийг давж орж ирэх асуудал гарах болсон нь тэдгээр улсуудын дургүйцлийг хүргэх болжээ. Эстонийн хил рүү нэвтэрсэн дроныг НАТО-гийн сөнөөгч онгоц буудаж унагаасан байна.
Энэ талаар Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихий мэдэгдэл хийхдээ “ОХУ цахилгаан соронзон хэрэгсэл ашиглаж Украины дронуудыг Балтийн тэнгис рүү чиглүүлсээр байна. Ийм санамсаргүй тохиолдлууд гарсанд Эстони зэрэг Балтийн найзуудаасаа уучлал гуйя” гэжээ.
Өнгөрсөн жилийн зунаас хойш Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэр болон ачих терминалуудад дроноор агаарын цохилт өгөх болсон. Гуравдугаар сараас хойш Украины дронууд Финланд, Латви, Литва, Эстони зэрэг ОХУ-ыг хиллэн оршдог НАТО-гийн орнуудын агаарын хил рүү нэвтрэх тохиолдуул гарч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Латвын засгийн газар дрон агаарын хилээр нэвтэрч буй асуудлын улмаас огцорсон байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.