“Samsung” компани үйлдвэрчний эвлэлтэйгээ тохиролцоонд хүрснээр ажил хаялтын эрсдэл буурлаа
“Samsung Electronics” компани хамгийн том үйлдвэрчний эвлэлтэйгээ сүүлийн мөчид цалингийн тохиролцоонд хүрч, ажил хаялтын эрсдэл буурлаа. Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгчийн 48 мянган ажилтан ажил хаяна гэж анхааруулж байсан юм. Хэрвээ талууд тохиролцоонд хүрч чадаагүй байсан бол Өмнөд Солонгосын экспорт дээр тулгуурладаг эдийн засагт хохирол учирч, дэлхийн чипийн хангамжийн сүлжээнд тасалдал гарах байсан билээ.Тодруулбал ажилчид төлөвлөснөөрөө ажил хаясан бол 66.7 тэрбум ам.доллар хүртэл эдийн засгийн хохирол учрах магадлалтай байсан юм.
Одоо тус үйлдвэрчний эвлэлийн гишүүд баасан гарагаас /2026.05.22/ ирэх долоо хоногийн пүрэв гараг /2026.05.27/ хүртэл цалингийн тохиролцоог хүлээн авах талаар санал хураана. Дэлхий даяар санах ойн чипийн эрэлт өссөн тул гүйцэтгэлд суурилсан урамшууллын асуудлаар үйлдвэрчний эвлэл болон удирдлагынхан өнгөрсөн жилийн сүүлээс хойш гацаанд ороод байсан юм. Эцсийн мөчид хүрсэн тохиролцооны дагуу “Samsung Electronics” компани санах ойн чипийн худалдааны гүйцэтгэлийн орлогоос 10.5 хувийг урамшуулал болгон олгох аж.
Эх сурвалж: Yonhap News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan y####n solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten