НИЙГЭМНийгэм мэдээ

Хэнтий аймгийн Дадал суманд хээрийн түймэр гарчээ

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Хуурай Залаа” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 20-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Улмаар мөн өдрийн 18:00 цагт цурамд оруулж, 19:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га талбай өртөж шатсан гэдгийг ОБЕГ мэдээллээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button