Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Иран гол асуудлууд дээр санал зөрж байгаа ч хоёул ахиц гарсан талаар мэдээлжээ

АНУ болон Иран баяжуулсан ураны нөөц, Ормузын хоолойн хяналт зэрэг гол асуудлууд дээр эсрэг байр суурьтай хэвээр байна. Гэхдээ хоёр тал ахиц гаргасан талаар пүрэв гарагт /2026.05.21/ мэдээлжээ. Тодруулбал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ, хэлэлцээнээс ахиц үзүүлсэн шинж тэмдгүүд ажиглагдсан гэсэн юм. Харин Ираны нэгэн эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ тохиролцоонд хүрээгүй ч гэсэн байр сууриуд арай ойртсон гэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэхдээ Вашингтон хэзээ нэгэн цагт Ираны баяжуулсан ураныг хураан авна гэжээ. Вашингтон үзэж буйгаар Иран тэрхүү уранаа ашиглан цөмийн зэвсэг бүтээх зорилготой юм. Харин Техран ураныг энхийн зориулалтаар л баяжуулсан гэж мэдэгддэг. Трамп ингэж хэлэхээс өмнө Ираны Дээд удирдагч Аяатолла Можтаба Хамэнэй ураныг гаднын орон руу илгээх ёсгүй гэсэн заавар өгчээ. Пүрэв гарагт газрын тосны үнэ хэлбэлзсэн ч дайныг шийдвэрлэх ажил тодорхойгүй нөхцөл байдалд орсон тул үнэ буурсан юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button