Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кубын коммунист дэглэмийг өөрчлөхөд анхаарч байгаа гэв

Куба-Америк гаралтай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио пүрэв гарагт /2026.05.21/ хэлэхдээ Вашингтон Кубын коммунист дэглэмийг өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байгаа гэжээ. АНУ лхагва гарагт /2026.05.20/ Кубын Ерөнхийлөгч асан Раул Кастрод ял тулгасан билээ.

Хаванагийн засгийн газрыг эрс эсэргүүцдэг Рубио тус улс бүтэлгүйтсэн улс хэмээжээ. Тодруулбал тэр “Тус улсын эдийн засгийн тогтолцоо нь доголдолтой. Энэ эвдэрхий тогтолцоог нь одоо байгаа улс төрийн системээр засах боломжгүй. Өнгөрсөн жилүүдэд тэд зүгээр л цаг хугацаа хожиж, бидний засаглах эрх дуусахыг хүлээгээд сурчихсан. Харин энэ удаад тэгж чадахгүй. Бид дэглэмийг өөрчлөхөд их анхаарч анхаар ажиллаж байгаа” гэсэн юм.

Рубио нэмж хэлэхдээ АНУ үргэлж дипломат аргаар шийдэлд хүрэхийг илүүд үздэг ч гэсэн Ерөнхийлөгч Доналд Трампт өөр сонголтууд байгаа гэж анхааруулжээ.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Коммунист засаглалтай Хятад, Хойд Солонгос,Куба 3ын арай дийлж чадах нь Куба юм байна л да, Америкт.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Коммунист Виетнамыг бас дийлмээр юм.

Монгол
Монгол

Ануусын капиталист дэглэмийг өөрчлөх нь зүйтэй

Холбоотой мэдээ

Back to top button