Гадаад мэдээДЭЛХИЙ

Олон улсын эрчим хүчний агентлаг нефтийн зах зээл улаан бүс рүү ойртож байна гэж анхааруулжээ

Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол Ойрх Дорнодоос нийлүүлдэг газрын тос тасалдаж, зуны аяллын улирал эхлэхээс өмнө нефтийн нөөц багассаны улмаас газрын тосны зах зээл долоо, наймдугаар сард улаан бүсэд орно гэжээ.

Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний цочролыг шийдвэрлэх арга зам бол Ормузын хоолойг ямар ч нөхцөлгүйгээр бүрэн нээх явдал гэдгийг тэр онцолсон байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд гуравдугаар сард стратегийн газрын тосны нөөцөөсөө түүхэн байгаагүй их хэмжээгээр нефть гаргах тохиролцоонд хүрсэн. Үүнтэй адил алхам дахиж авах боломжтой гэдгийг тус агентлаг мэдэгджээ. Одоогийн байдлаар гишүүн орнуудын нөөцийн дүүргэлт 80 хүртэлх хувьтай байгаа юм.

Эрчим хүчний салбарт геополитикийн нөлөө ийм удаан хугацаанд сөрөг нөлөө үзүүлснийг харж байгаагүй гэж Бирол хэлжээ. Тэрбээр энэ удаагийн газрын тосны цочролыг өмнөх гурван удаагийн буюу 1973, 1979 оны хямрал болон 2022 оны хямралаас илүү ноцтой гэж гуравдугаар сард анхааруулж байсан. Ормузын хоолойн хөдөлгөөн зогссоны улмаас дэлхий зах зээлд нийлүүлэгддэг газрын тосны хэмжээ 14 сая баррелиар буурсан билээ.

Бирол хэлэхдээ газрын тосны үйлдвэрлэл нэг жилийн хугацаанд бүрэн сэргэх төлөв харагдахгүй байна гэжээ. Мөн Ирак зэрэг улсын төсвийнхөө томоохон хэсгийг газрын тосны орлогоор санхүүжүүлдэг зарим орнууд нефть үйлдвэрлэлд олон жилийн турш дахин хөрөнгө оруулалт хийх боломжгүй болж магадгүй гэсэн байна.

Ойрх Дорнод эрчим хүчний найдвартай нийлүүлэгч гэсэн статус нуран унасан тул улс орнууд аюулгүй эх үүсвэрээс өндөр үнээр газрын тос худалдаж авч эхэлж магадгүй гэж тэр хэлжээ. Мөн сэргээгдэх эрчим хүчинд илүү их мөнгө зарцуулна гэж Бирил хэлсэн юм.

Түүний таамаглаж буйгаар улс орнуудын засгийн газрууд ирэх хэдэн жилд эрчим хүчний стратегиа эргэн харж, түлшний импортлох шинэ хувилбарууд хайх аж. Мөн улс орнууд сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчинд хөрөнгө оруулж бага хэмжээгээр нүүрс зэрэг бусад эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих төлөвтэй байна.

Нүүрснээс эрчим хүч рүү буцаж буй үзэгдэл Ойрх Дорнодын газрын тосноос ихээхэн хамааралтай байдаг Азийн орнуудад аль хэдийн ажиглагдаж эхэлсэн байгаа билээ.

Ормузын хоолойн хөдөлгөөн зогссоноор дан ганц газрын тосны нийлүүлэлт бус байгалийн хий, бордоо, гели, хөнгөн цагаан, хуванцрын нийлүүлэлт тасалдаад байгаа. Эдгээр чухал түүхий эд нь бараг бүх зүйлийн үйлдвэрлэлд оролцдог тул Ормузын хоолойг аль болох хурдан нээх нь нэн чухал асуудал юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нефтийн үнэ тэнгэрт хадах нь дээ одоо

Зочин
Зочин

Ormuzyn hooloi haagdahaar delhii ter chigeeree savladag yum bn

Зочин
Зочин

Сэргээгдэх эрчим хүчин рүү хурдан шилжих хэрэгтэй болж дээ

Зочин
Зочин

une nemegdeed l irged l hamgiin ih hohirno doo

Зочин
Зочин

1973 оны хямралаас ч хүнд гэж байгаа нь аймаар юм

Зочин
Зочин

delhii neftnees heterhii hamaatai yum aa

Зочин
Зочин

Манайд бензиний үнэ ахиад өсөх вий дээ

Зочин
Зочин

Iranii dain delhiin ediin zasagt tom tsohilt bolj bn

Зочин
Зочин

Ойрх Дорнод тогтворгүй болохоор бүгд л сандарч байна

Зочин
Зочин

strategiin nuuts gargah ni zuv shiidver yum shig

Зочин
Зочин

Нүүрс рүү буцаж байгаа нь уур амьсгалд муу даа

Зочин
Зочин

renewable energy-d hurungu oruulalt hiih tsag irjee

Зочин
Зочин

Газрын тосны нийлүүлэлт тасарвал бүх барааны үнэ өснө

Зочин
Зочин

Asia-n ornuud hamgiin ih daramtand oroh yum bn

Зочин
Зочин

Дэлхий нийт эрчим хүчний шинэ бодлого хэрэгтэй болжээ

Зочин
Зочин

neftiin zah zeel ulaan bus geheer aimaar sonsogdoj bn

Зочин
Зочин

Монгол шиг импортын хамааралтай оронд хэцүү тусна даа

Холбоотой мэдээ

Back to top button