НийгмийнНийгэм мэдээ

11 дэх удаагийн "Улаанбаатар марафон"-д 46 мянга гаруй гүйгч, тамирчин оролцож байна

"Улаанбаатар марафон" 11 дэх удаагийн олон улсын гүйлт “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор эхэллээ. Нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү гүйлтэд өнөө жил 46 мянга гаруй хүн бүртгүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн оролцогчдоос хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Мөн Англи, Орос, Хятад, Япон, Кени зэрэг 42 орны 430 гүйгч тамирчин хүрэлцэн ирээд буй.

Ийн "Улаанбаатар марафон -2026" олон улсын гүйлтийн салхийг хагалж, бүтэн марафон буюу 42.1 километрийн ангиллын тамирчид 07:00 цагт гараанаас гарсан гүйлт үргэлжилж байна. Хагас марафон буюу 21 км, 10 км -ийн төрөлд гүйгчид дөнгөж сая гараанаас гарлаа. Энэ жил оролцогчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан замын ачааллыг хуваарилах зорилгоор гарааны цагийг зөрүүтэй зохион байгуулж байгаа юм.

Мөн энэ жил Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн 21, 41 километрийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажуулсан сертификатыг олгосноороо онцлогтой. Стандартын баталгаажсан замтай болсон нь дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчид ирж гүйх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ манай улсын хөнгөн атлетикийн спорт хөгжлийг тодотгосон үйл явдал юм.

Марафонд 100 шүүгч, 2500 сайн дурын ажилтан ажиллаж байгаа аж. 152 хүний бүрэлдхүүнтэй баг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм. Мөн энэ жил усны цэгийн тоог нэмэгдүүлж, гүйлтийн маршрутын дагуу усны ес, тэжээлийн таван цэгийг байршуулжээ.

Гүйлтийн төрлүүдийн гараанаас гарах цаг, байршил:

  • Хагас марафон буюу 21 км, 10 км -ийн төрөл 8:30 цагт эхэлнэ.
  • Эрүүл мэндийн 5 км -ийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас гарна
  • Гэр бүлийн 1.5 км-ийн 15:00 цагт эхэлнэ
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  1.5 км-ийн гүйлт 15:30 цагт МУИС-ийн урдаас гарна
  • Тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагаас Спортын төв орлны харалдаа замаас
  • Тусгай олимпын 500 метрийн төрөл Улаанбаатар зочид буудлын харалдаа замаас 16:10 цагаас тус тус гарна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зам хаагаад бухимдсан ч ийм event bol demjine

Зочин
Зочин
Reply to  Зочин

7 tsagt ehelsen bol odiid hen gegch n turuulsen n garsan baimaar?

Зочин
Зочин

Ystoi goe арга хэмжээ болж bn аа

Зочин
Зочин

Ulaanbaatar marathon jil irhees iluu goy bolj bn

Зочин
Зочин

Эрүүл амьдралын хэв маягийг ингэж дэмжих гоё шүү

Зочин
Зочин

Гадаадын тамирчид олноор ирж байгаа нь сайхан мэдээ байна

Зочин
Зочин

Bi irjil guih huseltei bsn daанч amjaagui

Зочин
Зочин

УБ марафон жил бүр өргөжиж байгаад баяртай байна

Зочин
Зочин

21km guideg humuus bol uneheer hatuu humuus shuu

Зочин
Зочин

Сайн дурын ажилтнууддаа бас баярлалаа

Зочин
Зочин

Usnii tseg olon bolgoson ni mash zuv shiidel bn

Зочин
Зочин

Монголд ийм олон улсын хэмжээний марафон хөгжиж байгаад бахархаж байна

Зочин
Зочин

Kenya tamirchid hurtel irsen geheer level ni osjee

Зочин
Зочин

Гэр бүлээрээ оролцдог нь хамгийн гоё санагддаг

Зочин
Зочин

Marathonii odor hot oor uur amisgaltai bolchdog shuu

Зочин
Зочин

42 км гүйдэг хүмүүсийг үнэхээр хүндэлдэг

Зочин
Зочин

Замын стандарт баталгаажсан нь том дэвшил юм аа

Зочин
Зочин

Bi 5km d oroltsoj bgaa mash dogdolj bn

Odsuren Odsuren
Odsuren Odsuren
Reply to  Зочин

Амжилт хүсье

Зочин
Зочин

46 мянган хүн гэдэг чинь үнэхээр том үзүүлэлт байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Mongolchuud kommunistuudaar udirduulj bui uchir tsaaduul chini buh yumiig zohiodog argaaraa toriin alban haagchdiig ALBADAN oruuldag yum. Anh bi medehgui gaihdag baisan. Ilt guij chadahgui beldeegui humuus huuhduudee chirchihsen yavj baihaar gaihdag baisan. Suuld n toriin alban haagchdiig darga nar n albadan oruuldgiig medsen. Andashgui humuus n hoorondoo alban gazraaraa tsuglaad huuramch marathon gedeg n medegddeg.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Bugd marathond oroogui baih. Bas bariandaa oroh suuliin bolomjit tsagtaa oroogui humuus autobusaar achigdaad yavchihdag bailee. Manaid tegdeg esehiig medehgui.

zochin
zochin

saihan bolj bnaa Guilee

Im not zochin
Im not zochin

Zahuud amrah yumuu guyz

Этг
Этг

Уг нь чиптэй болсон бодохоор байр эзэлсэн жагсаалт нь гарчихмаар юм.

Холбоотой мэдээ

Back to top button