Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах хүсэлтийг АН-аас Н.Учралд хүргүүлэхээр болжээ
Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 2025 оны намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдав. Даруй Зэвсэгт хүчний Жанжин штабаас "цэрэг таталт өгч ухаан алдсан, эмнэлгийн тусламж авч байхдаа амиа алдсан" гэж худал мэдэгдэл гаргав. Мөн Д.Батлут "Батлан хамгаалахын сайдын хувьд, мөн үр хүүхдээ өсгөж буй эцэг хүний хувиар та бүхэнтэй яг ижилхэн эмгэнэж байна" гэж мэдэгдсэн нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулав.
Үүний дараа ЗХЖШ, Д.Батлут нар талийгаачийн гэрт очиж эмгэнэл илэрхийлж уулзав. Нэг талаасаа нэрээ бодов, нөгөө талд сөрөг хүчний намаас хүчтэй шүүмжилж, сайдын суудлаас нь буулгах хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлэх сургаар очин цомцойн суусан нь тэр.
|2026.05.21|-ний чуулганаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Зүрх шимшрүүлсэн үйл явдал Монголд тохиолдож байна. Цэргийн анги дээрээ цэрэг амь насаа алддаг хэрэг. Өнөөдөр Баянхонгор аймгийн цэргийн ангид ийм зүйл боллоо. Эмнэлэг очиж хүнээ аваагүй байна. Сахилга хариуцлагын асуудлаа ярь, Батлан хамгаалахын сайдыг огцруулах хэрэгтэй. Ингээд сууж байгаа нь гунигтай, муухай харагдаж байна" хэмээсэн. Мөн сөрөг хүчний намын зарим гишүүдийн зүгээс "Цэрэг амиа алдсан асуудалд сайд нь хариуцлага хүлээх ёстой" гэх байр суурийг илэрхийлсээр буй билээ.
Улмаар ирэх даваа гарагт Ерөнхий сайд Н.Учралд Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах хүсэлтийг АН-ын бүлгээс гаргах гэж байгаа аж.
Ташрамд дурдахад, тэрбээр Н.Учралын Засгийн газарт улиран суухдаа |2026.04.04| үүрийн 04.00 цагт яамныхаа удирдлагуудаа дуудаж, улаан хивс, хүндэт харуулуудаа жагсааж байгаад өөрөөсөө тамга тэмдэг, ажлаа хүлээж авсан нь олон нийтийн ундуйцлыг хүргэж байв.
Д.Батлут бол Архангай аймгийн Хашаат суманд төрсөн ч, Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул хэмээн бичигдэж байж. Төрийн ажилд гараа хутгаагүй, залуу явахдаа бүжгийн “Алтан утас” хамтлагийг үүсгэн байгуулсан бол ШУТИС-ийн оюутан байхдаа цэнгээнт бүжгийн “Смайл” хамтлагийг байгуулж байж. “Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан, “Дэлхийн Зөн Монголд” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал, Орхон аймгийн газрын Харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, НАМЗХ-ны дарга, Орхон аймгийн МАН-ын дарга, Баян-Өндөр сумын НАШБ-ын дарга, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар ажиллаж байсан. 2020 оны сонгуульд Ц.Нямдоржийг унагаж, УИХ-ын гишүүн болсон гэдгээрээ олонд танигдсан. Өөрийгөө төрийн мерит зарчмаар гарч ирсэн цөөхөн улстөрчийн нэг гэж тодотгох дуртай юм билээ.
- Орхон аймгийн МАН-ын хорооны дарга байхдаа “Эрдэнэт секьюрити” компанийн захирлыг зодсон хэрэгт бичигдэж байж.
- 2023 оны хоёрдугаар сард тойрогтоо ажиллахдаа иргэдэд мөнгө тараасан гэх дуулианд холбогдсон.
- 2020 оны сонгуулийн үес эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан асуудлаар АТГ-т шалгагдаж байсан.
Орхон аймагт Засаг дарга байсан гэсэндээ өдгөө томилгоонууд хийдэг гэдгээрээ олны анхаарлыг татдаг. Мөн "Эрдэнэт үйлдвэр"-т эхнэр хүүхдүүдээс нь эхлээд ажилладаг. Эрдэнэтэд ноёрхол тогтоосон гэгддэг.
Хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ нь
- Жилийн 48.9 сая төгрөгийн орлоготой,
- гэр бүлийн орлого нь 36.2 сая төгрөг
- нэг автозогсоол, нэг орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд үнэлэгдэх үнэ нь 180 сая төгрөг
- 20 сая төгрөгөөр үнэлэгдэх “Toyota Prius XW50” машинтай
- 37 сая төгрөгөөр үнэлэгдэх таван хошуу малтай. адуу-25, үхэр-16, ямаа-60, хонь-70
- 1.5 сая төгрөгийн үнэтэй, эзэмших эрхийн 0.14 га газартай
- Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 84.9 сая төгрөгийн хадгаламжтай
- Төрийн банкны 20 сая төгрөгийн зээлтэй
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн мэдээлэл өгөөгүй нь хамгийн муухай санагдлаа
Цэргийн дэглэлт, дарамтыг бүр мөсөн болиулах хэрэгтэй
Хариуцлага гэдэг юмаа одоо л нэг ярьдаг болох хэрэгтэй дээ
Batlan hamgaalah salbart shinechlel heregtei bn
shuud unen zov medeelel uguh heregtei bsan
ene bol zugeer neg alban tushaaliin asuudal bish shuu
Цэрэгт хүүхдээ явуулахаас айдаг болчихлоо
Сайд нь ёс зүйн хариуцлага хүлээх ёстой
hunii ami nasnaas iluu alban тушаал gej baihgui
Эцэг эхчүүдийн сэтгэл ямар байгаа бол доо
zaluu hvvhdiin ami nasaar togloj bolohgui
Олон жил давтагдсан асуудал байхад арга хэмжээ авах цаг болсон
ogtsroh ni zov bh oo hariutslaga gj yum baidag
ард түмэн бухимдаж байгааг ойлгох хэрэгтэй
Ийм мэдээ уншихаар үнэхээр харамсалтай байна
Хүний амь нас үрэгдчихээд байхад улстөржөөд байх юм
Салбарын мэргэжлийн хүн тавиарайдаа
Учралын засагт огцрох ёстой батцэцэг, батамгалан гэх сайдууд байгаа. Ард түмэн том тэрбумын луйварт хутгалдсан сайдуудыг огцрохыг шаардаж байгаа боловч учрал салаавч өгч байгаа. ТА нар надыг яах юм гэж байна.
Зөв . Ёс зүйтэй улсад цагаан будааны үнэ өсхөд Хөдөө аж ахуйн сайд нь өөрийн хүсэлтээр ажиллаа хүлээлгэж өгдөг .
Махны үнэ өсхөд манай Хүнс хөдөө аж ахуйн сайд огцрох ёстой байсан юм.
Эпү Цэрэнгийн удамын албин чөтгөр гэгддэг хүн юм билээ!!! Хамгийн сайхан стандарт хот байсан Эрдэнэт хотыг сүйрүүлсэн нүгэлтэй Батлут одоо Монгол улсын БХя самарч байгаа нь үнэн!!! Хулих Хурандаагийн хөлийн гишгүүр болж суганы үс нь болсон албин хүн
ene asuudliig улс төр болгохгүй шударгаар shalgah heregtei
Эрдэнэтийг хогийн цэг болгосон хулгайчаа зайлуулаарай ес аа
хүмүүсээ, яг хариуцлага хүлээх ёстой хүн нь Жанжин штабын дарга шүү, худал мэдээлэл гаргуулсан гэдгээр ажилтнуудынхаа өмнөөс хариуцлага хүлээх ёстой, цэрэг үрэгдэх бүрт хариуцлага хүлээхшүй үлдээд бн.
Манай хамгийн том цэргийн бага даргын тавиул!!
Энэ засагт олигтой сайд нэг ч байхгүй ээ. Бүгдийг нь огцруул
Батлан хамгаалахын, Гадаад харилцааны......гээд ямарч муу, муухай зүйл хийсэн огцордоггүй ард түмнээ басамжлан доромжилсон Хүрэлсүхийн тавьсан хэдэн сайд нар түүний нэр хүндийг Монголын ард түмний дотор ёстой нэг унагаж байна даа хөөрхий. Яагаад ингээд байлгаад байдгийн тааварт шоу зохион байгуулмаар болж байна. Энэ бол хэтийдсэн ялзрал.
Зөв
Zuv er ni bugd ogtsor.!
Энэ зөв. Арга хэмжээ авахшүй удаж,уахргалж заваар.ал Учралыг өөрийг нь огцоруулах хэрэгтэй.
Бүрэн бүрэлдэхүүнээр нь. Огцруулья ан хан
Saidiin ogtsruulaag tsereguud n juramd oroh uu ? Demiirel hereggui bhaa !
Эрдэнэттэй холбоотой гар юм бол Содбаатарын л гар хөл хүн байна л даа энэ Батлут. Шуналт муруйгийн урт гар Эрдэнэтэд гүн шургасан
Orxon aimagiig balgas bolgtol zarj idsen xun zodood shorond baix baital gishuun boltson aimgiin tusuw turiin mungiug zodsin xunii zardald zoriulj tsagdaa shuuxiig awilgdaj xeden zuun say ter bumaar awilgal ugch salsan zoduulsan xum ni xugjliin berxsheeltei bolson bga GOK ruu gishuunii Zasag baixdaa bux tenderiig xucheer awdag Uuriin tuya Batlut 2 odoo ch geree olj ugch xaxuul awj Turiin baigguulagd nuluuldug ni xeweeree xunii gar xul zuuchlagch xiij awilgal awdag Turiin ajil xiideggui ET l geree xaxuul xiiseer bga 2 gishuun shuu ger bul ni tiogtworgui naiziinxaa oxiniig nylx xuuxed jiremsluulsen buzar novsh Batlut
Сайдыг огцруулаад өөрчлөлт гарахгүй ээ.хэт улс төржсөн, сэтгэл хөөрөл,сошиалын мэдээлэлд үндэслэж төр шиидвэр гаргахгүй бизээ.Яргачлал хиисэн цэрэг,түүнийг хариуцаж байсан удирдлагад хариуцлага тооцвол бодитой болно.
Ардчилсан намын удирдлага хүн огцруулахх
өөр улс орноо хөгжүүлэхэд хэрэгтэй санаа гаргаж, ажил хийхгүй байна.
Хуцааааа.Орос школтой болгоныг халахнээ. Мафийнхан
АН ын үед аймшиг гарч бсан. Олон жилийн үе үеийн дарамт одоо хариуцлага нэхэхгүйшүүүүү
Маш зөв Батлан хамгаалахын сайдыг Жанжин штабын даргыг огцруулах хэрэгтэй Жанжин штабын ажил маш муу байгаагийн тод жишээ
600 = 700 км ийн цаана өрөөнд суудаг хүнтэй тооцоо бодож тэнэгтэх юм дэргэд нь байгаа тэр өдрийн ээлжийн хүмүүст тооцоо бодох нь үнэнд нийцэх болов уу? Тэр өдрийн ангийн дежур.салааны ахлах ууд юу хийж байв мөн нэг өрөөний цэргүүд юу харж байв ,эсвэл бүгд хамсаатан юм уу гэдгийг олж ил гаргаарай!!!???