Туркийн цагдаа нар сөрөг хүчнийхнийг намын төв байрнаас нь албадан гаргажээ
Туркийн цагдаа нар ням гарагт /2026.05.24/ сөрөг хүчний Бүгд найрамдах ардын намын (CHP) төв байрны хаалгыг нураан орж, сөрөг хүчнийхнийг албадан гаргасан байна. Өнгөрсөн жилээс хойш Туркт улс төрийн хямрал өрнөж байгаа юм.
Цагдаа нар “CHP”-гийн байр руу нэвтрэхдээ нулимс асгаруулагч хий цацаж, сөрөг хүчнийхэн тэдэн рүү юм авч шиджээ. Албадан гаргаж байх үед хүн бэртэж гэмтсэн гэх мэдээлэл гараагүй байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2026.05.21/ Туркийн шүүх “CHP”-гийн удирдагч Озгур Озелийг огцруулах шийдвэр гаргажээ. 2023 онд болсон тус намын их хурлаар Озгур намын даргаар сонгогдсоныг шүүх хүчингүй болгосон байна. Үүний дараа ням гарагт Анкарагийн захирагч “CHP”-гийн төв байр доторх хүмүүсийг албадан гаргах тушаал өгчээ.
Албадан гаргахаар цагдаа нар намын байр уур нэвтэрч байх үед Озгур “Бид дайралтад өртөж байна. Одоо Бүгд найрамдах ардын нам гудамж, талбайд жагсах болно” гэж мэдэгдсэн байна. Дараа нь тэр дэмжигчдээ дагуулж Туркийн парламентын өмнө жагсжээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.