Гадаад мэдээДЭЛХИЙ

Газрын тос, LNG ачсан хөлгүүд Ормузын хоолойг гаталж БНХАУ, Пакистан руу явжээ

Шингэрүүлсэн байгалийн хий (LNG) ачсан “Fuwairit” хөлөг өнөөдөр /2026.05.25/ Ормузын хоолойг гаталж, Пакистан руу явсан байна. Харин бямба гарагт /2026.05.23/ Иракт олборлосон газрын тосыг ачсан хөлөг гурван сарын турш Персийн буланд гацсаны эцэст Ормузын хоолойг гаталж БНХАУ руу явжээ.

Энэ сард Ираны зөвшөөрөлтэй цөөн хэдэн хөлөг Ормузын хоолойгоор дамжин өнгөрөөд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт нийтдээ зургаан сая баррель нефть тээвэрлэсэн гурван хөлөг Ормузын хоолойг давж БНХАУ болон, БНСУ руу явжээ. Бахамын далбаатай “Fuwairit” хөлөг нь мягмар гарагт /2026.05.26/ Пакистанд очих төлөвтэй байгаа юм.

БНХАУ руу газрын тос тээвэрлэж буй “Eagle Verona” хөлөг зургаадугаар сарын 12-нд Нинбо боомтод хүрэх төлөвтэй байна. Тус хөлөг хоёрдугаар сарын 26-нд буюу дайн эхлэхээс хоёр хоногийн өмнө 2 сая баррель газрын тос ачжээ. Дайн эхлэхээс өмнө Ормузын хоолойгоор өдөртөө 125-140 хөлөг дамжин өнгөрдөг байсан юм. Одоогийн байдлаар 20 мянга орчим далайчин Персийн буланд гацсан нөхцөл байдалтай байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button