Киевт цохилт өгөх тул гадаадын иргэд, дипломатчидыг хотоос гарахыг ОХУ уриалжээ
ОХУ даваа гарагт /2026.05.25/ мэдэгдэл хийхдээ Киевт нэмж цохилт өгөхөөр төлөвлөж байгаа тул гадаадын иргэд, дипломатчидыг хотоос гарахыг уриалсан байна. Даваа гарагийн орой мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярихдаа Киев дэх Элчин сайдын яамны дипломатчидаа нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ.
Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ “Тавдугаар сарын 25-нд ОХУ-ын Гадаад хэргийн яам гаргасан мэдэгдлийг Сергей Лавров дурдсан. Тэрхүү мэдэгдэл АНУ болон Киевт төлөөлөгчийн газартай улс орнуудыг дипломатчидаа Украины нийслэлээс нүүлгэн шилжүүлэхийг зөвлөсөн”” гэсэн байна.
Ням гарагт /2026.05.24/ ОХУ Киев болон түүний ойр орчим дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй цохилтоо өгч хоёр хүн амь үрэгдэн, 90 орчим хүн бэртсэн. Украины бусад хэсэгт мөн цохилт өгсний улмаас амь үрэгдсэн хүний тоо дөрөв хүрсэн юм.
ОХУ-ын Гадаад хэргийн яам “Одоогийн нөхцөл байдалд Оросын Зэвсэгт хүчин Киев дэх Украины цэргийн үйлдвэрлэлийн байгууламжуудад системтэйгээр цохилт өгч эхэлж байна. Цохилтууд шийдвэр гаргах төвүүд болон командлалын цэгүүдийг онилно” гэжээ.
Эх сурвалж: Euro News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Укриан дрон нисгэж Оросын нутагт олоон хүүхдийн аминд хүрсэн тул одоо өршөөхгүй хохь нь.
Hol ochij HUTS
Оросын жирийн иргэдийг алж шатаасны шангаа хүртэж бгаа фашист бандерын үлдэгдлүүд одоо бүрмөсөн сүйрнэ
DURAK Ivanuud uursduu uhene haha
Морин толгойт их хуцаж байна
Фашист Путлер өөрөө коллежийн байрыг бөмбөгдчихөөд далим, шалтаг хийж Киевийг довтлох хогийн арга хэрэглэж байх шив
Чи байсан тэгэх байх л даа гэхдээ Путин юм даа хахаха