Допингтой олимп дээр дэлхийн амжилт тогтоосон гэх мэдээлэл маргаан дагуулж байна
Ням гарагт /2026.05.24/ АНУ-ын Лас Вегас хотноо допингтой олимп зохион байгуулагдсан. Тэрхүү тэмцээнд тамирчид хориотой гэсэн бүх зүйлийг ашиглах болохоос гадна дэлхийн амжилтыг шинэчилсэн хүнд 1 сая ам.долларын шагнал өгөх юм. Харин тэмцээний төрлүүдэд ялалт байгуулсан тамирчинд 250 мянган ам.долларын шагналтай. Дэлхийн амжилтыг шинэчилснийг нь мэдээж албан ёсоор шинэ рекор хэмээн бүртгэж авахгүй юм.
Тэрхүү тэмцээнээр 50 метрийн чөлөөт сэлэлтийн амжилтыг эвдсэн гэх мэдээлэл маргаан дагуулах болжээ. Тодруулбал допингтой олимпын бүртгэсэн цагаар бол Грекийн Кристиан Гколомеев эрэгтэйчүүдийн төрөлд 20.81 секундэд сэлж рекордыг 0.07 секундээр эвдсэн байна. Кристиан допингийн төрлийн бодис болон хориотой сэлэлтийн хувцас өмсөж сэлсэн юм. Энэ хоёр нь ойролцоогоор тамирчны үзүүлэлтийг 2 хувиар тус тус сайжруулдаг гэх тооцоо бий.
A $1,000,000 WORLD RECORD SWIM!
— Enhanced Games (@enhanced_games) May 25, 2026
Kristian Gkolomeev wins the Men’s 50m Freestyle in 20.81s and takes home $1,000,000 bonus + $250,000 first place prize and reclaims his 50M Freestyle world record. pic.twitter.com/A9XApwrYPS
Тэгвэл сошиал орчин дээрх хүмүүс түүнийг сэлэлтээ дуусгахаас өмнө цаг зогссон байж магадгүй гэж ярих болжээ. Допингтой олимп энэ асуудал дээр мэдэгдэл хийхдээ тэдний ашигладаг цаг ISO гэрчилгээтэй тул Кристианы амжилтыг үгүйсгэх нь үндэслэлгүй гэжээ. Энэ төрлийн рекордыг Австралийн Камерон МакЭвойн 20.817 секундээр энэ жилийн гуравдугаар сард тогтоож байсан билээ.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.