Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон эрэгтэй өөрийнхөө “bye party”-нд явахгүйн тулд тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэж цуцлуулжээ

Гуравдугаар сард Японы Сага хотын нэгэн ресторанд үүдээ шалга гэсэн учир битүүлэг дуудлага иржээ. Рестораны ажилтнууд үүдээ шалгатал “Би ресторанд тэсрэх бөмбөг суурилуулсан” гэх бичигтэй цаас байсан аж. Яг тэр өдрийн орой тус ресторан нэгэн “bye party” хийх захиалга авсан байжээ. Ийм учир тэр үдэшлэг цуцлагдсан аж.

Тэгвэл уг хэргийг шалгах явцад бөмбөг суурилуулсан гэх бичгийг ажлаа хүлээлгэн өгч буй 20-иод насны цагдаагийн албан тушаалтан бичсэн болохыг тогтоожээ. Тэр баривчлагдсаныхаа дараа “Би үдэлтийн үдэшлэгтээ явахыг хүсээгүй” гэж мэдүүлэг өгсөн байна. Үүний улмаас түүний ажиллах хугацаа бүүр нэмэгджээ. Тэр эрэгтэй гуравдугаар сарын сүүлээр ажлаа хүлээлгэн өгөхөөр байсан бол дөрөвдүгээр сарын 30-нд гарчээ. Түүнд бизнест саад учруулсан, айлган сүрдүүлсэн зүйл ангиар хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн байна.

Эх сурвалж: Japan Today

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Bye party-aas zugtaah geed bur bombogiin hudal medee ogdog arai l heternee

Зочин
Зочин

Явахгүй л гэвэл шууд хэлчихгүй дээ яана аа

Зочин
Зочин

Tsagdaa hun gehed iim yum hiisen ni bur gaihmaar

Зочин
Зочин

Үдэшлэгээс бултах гэсэн чинь бүр хэрэгтэн болчих юм

Зочин
Зочин

Ajlaasaa garah hugatsaa ni hurtel hoishilson geheer bur ineedtei

Зочин
Зочин

Япончууд хүртэл ажилтай холбоотой стресс ихтэй байдаг юм байна

Зочин
Зочин

Bombog tavisan gej toglohoor togloom bish l dee

Зочин
Зочин

Үдэлтийн үдэшлэгээс ингэж айдаг хүн ч байх гэж

Зочин
Зочин

Yostoi neg uuriiguu balalsan nuhur bn daa

Зочин
Зочин

Цагдаа хүн ийм үйлдэл хийсэн гэхээр итгэмээргүй юм

Зочин
Зочин

Bye party-d ochihgui geed ajilaa urgeljluulne gedeg bas l sonin tohioldol

Зочин
Зочин

Энгийнээр хэлээд очихгүй байж болох байсан биш үү

Зочин
Зочин

Ajliin soyol heterheer humuus iim bolchdog yum bish biz

Зочин
Зочин

Нэг үдэшлэгээс болоод эрүүгийн хэрэгтэй болчихлоо доо

Зочин
Зочин

Япон мэдээнүүд заримдаа кино шиг санагдах юм

Холбоотой мэдээ

Back to top button