НИЙГЭМНийгэм мэдээ

15 настай таван сурагч автомашин жолоодон осолдож, хоёр нь амиа алджээ

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт энэ 26-ны өдөр 15 настай таван сурагч эцэг эхийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргажээ. Ослын улмаас нэг сурагч газар дээрээ амиа алдсан бол, нэг нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.

Тодруулбал, тус зам тээврийн осол Дархан хотоос Зулзага чиглэлийн замд гарсан байна. Цагдаагийн байгууллагад тухайн өдрийн 16.50 цагт дуудлага бүртгэгдсэн байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Тухайн хүүхдүүд нь 9-р ангийн сурагчид байсан аж. Өдрийн болон шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхээсээ нууцаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох зөрчил их байдаг. Энэ тохиолдолд зөрчил гаргасан тухайн хүүхдүүдийн асран хамгаалагчид хариуцлага тооцдог. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараад хяналтаа сайжруулахыг анхааруулж байна" хэмээсэн юм.

Одоогийн байдлаар ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Зам тээврийн ослоос амьд үлдсэн гурван хүүхэд эмнэлгийн тусламж авч, эмнэлгээс гарсан нөхцөл байдалтай буй аж.

Ташрамд дурдахад, Дархан-Уул аймгийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 17 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас болон эрүүл мэндээрээ хохирсон байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Зайсан болон уулын замаар дүүрэн сургуулийн насны хүүхдүүд машин барьж яваа харагддаг. Эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдал, илүү түлхүүр энэ тэрдээ анхаармаар юм. Сургууль цэцэрлэгийн наснаас нь хичээл сургалтын хөтөлбөрт нь аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх болон аюулгүй ажиллагаа талаарх сургалт, зөвлөмжийг түлхүү өгч байх хэрэгтэй байна. Хайран гэнэн томоогүй хүүхдүүд, маш харамсалтай. Цөөхөн монголчууд минь дайны цаг аятай л үрэгдэх юм. Хаашаа ч болчихов доо эх орон минь.

Зочин
Зочин

Naaduul chini tegne. Sayahan neg electro scooter ajillahgui baihad l hucheer chirj turj yavaad baihaar n ehleed chimeegui ongorooloo. getel dahiad soligdood neg negeeree unaad baihaar n ta nar huuliin daguu yum hiij baina uu ugui gesen ihenh n boliod zugtaad yavahad neg n minii araas nehej irj baigaad hodoonii yum uu bid nar unah gej app har geed margaldaad irsen. Tuhain uedee bi bas ta nariin etseg eh l 400 myangaar torguulina getel bugd boliod zugtaasan. Gantshan ter huuhed doromjlood bur nadtai hereldeegui ch heleltseed baihaar n zalhaad tsagdaagaar ailgasan toohgui baina. ner us surguuliaa hel dee getel bas helehgui baina. hed duugeer angi ve gesen 9 gesen. Yavsan chigleld n 2 l surguuli baidag yum baina. Huuli yosnii yum hereglej bui bol tureed bish asaagaad unaad yavna. Huuhduud ayagui ih albaar unaad butsaagaad zugeer tavihgui gazar unagaj tavij baihiig nodnin harsan bolohoor ene jilees heleed yavna l gej bodoj baigaa. Bas hunii yumtai hamaagui tegj haritsaj bolohgui. Anhnaasaa horioto bus n bol app-d tolbor oroh bolomjgui l baih yostoi.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button