Н.Номтойбаяр: Хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл бүрдүүлсэн байгууллагуудыг нягталж арга хэмжээ авна
Төв аймгийн Заамар сумын нутагт өрмийн хуучин цооногт 3 настай хүүхэд өчигдөр буюу энэ сарын 27-нд унаж осолдсон. Одоогоор тухайн хүүхдийн аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Тэгвэл шадар сайд Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа "Нэг хүүхдийн амь нас, нэг өрх гэрийн асуудал, бас нийгмийн хариуцлагын асуудал энд яригдаж байна. Энэ бол нэг осол төдий гэж өнгөрөх асуудал биш. Хүүхдэд ийм эрсдэлтэй, аюултай орчин хаана, хэний хариуцлагын дор үлдсэн бэ гэдэг асуудлыг заавал ярина. Гэхдээ тэр нь аврах ажиллагааны дараах асуудал. Өнөөдөр бол хүүхдийн амь насыг аврах цаг. Хүний амь нас, иргэдийн аюулгүй байдлын асуудалд хариуцлагагүй хандах орон зай байх ёсгүй. Ийм явдал дахин давтагдахгүй байхад дор бүрнээ анхаарах ёстой. Аюултай орчин, хамгаалалтгүй үлдсэн газар, ухсан талбай зэрэг хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл бүрийг холбогдох байгууллагууд нэн даруй нягталж, бодит арга хэмжээ авна.
Түүнчлэн, өчигдөр гарсан гал түймэр, ослын мэдээнүүд бидэнд нэг зүйлийг тод сануулж байна. Онцгой байдлын албанд хийх ажил бага биш байна. Техник хэрэгтэй. Бэлтгэл хэрэгтэй. Алба хаагчдаа хамгаалах хэрэгтэй. Иргэдийн шүүмжлэлд бухимдах биш, сонсох ёстой. ОБЕГ-т олон улсын дэмжлэгтэй төсөл, техник туслалцааны ажлууд хэрэгжиж эхэлсэн.
Гэхдээ төсөл гэдэг цаасан дээрээ биш, галын өмнө, ослын газар, хүний амь аврах тэр мөчид үр дүнгээ харуулах ёстой. Тиймээс эхэлсэн ажлуудыг бодит хэрэгцээтэй нь тулгаж, шаардлагатай арга хэмжээг хурдасгана" хэмээн бичжээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүхэнд хаалт хийдэггүй компанийг хариуцлагад татах, хэнэггүй, стандартгүй, дураараа аашилдаг монголчууд хүүхдийг харна, хамгаална гэж сул юм. Хурдан моринд олон хүүхэд алсан, гэмтээсэн, Эпштейнд хүүхэд зөөж өгсөн гээд их л бичих юм.
Нүх ухаад ил орхисон компанийг шийтгэ!!!
Нүх ухаад орхисон компани, хүүхдээ харж харгалзаагүй эцэг, эх 2-уулаа буруутай. Хариуцлагагүй байна.
Энэ замбараагүй уул уурхай Монгол хүний амьдрах эрхийг амьд явах эрхийг зөрчөөд зогсохгүй бүхэл амьд оршихуй амьтан ургамал амьтай бүхнийг сүйрүүлж байна ойлгодог бол!
Шүүхэд өгөх хэрэгтэй Хичнээн хүний амь насыг хохироохын ! ! баынга хайхрамжгүй хайнга хандаснаас Осол гардаг ! Арай л хэтэрхий юм нүхээ хаалт хиысэн бол! Охиныг анхаарсан бол ийм хэрэг болохгүй !!’
Шүүх нь сайхан мөнгөний машинтай болж хэдэн төгрөг шүүгч нь аваад тас болно. Харин компаний эзнийг хүний үхэлд хүргэсэн гэж цаазлабал зохилтой
Hamgiin turuund bol etseg eh n l buruutai. Aliin bolgon etseg ehiig hariustlagaas choloolj chimeegui ongoroh ve dee. zarimiig n yallaad baidag bilee. zarimiig n yagaad hariutslaga uuruulehgui orhidog. Nodnin Hovsgold alga bolson huuhdiin etseg eh hariutslaga huleelgui l ongorson.
Уурхай битгий хэл зам барьж байгаа компаниуд орчмынхаа уулын энгэр бүрээс шороо ухаж ашиглачихаад нүх, жалга үлдээгээд орхидог. Сум, баг гээд л төрийн нэгжүүд ажлаа хийхгүй , авилгалаа авчихаад л явж бгаад гол нь бгаа.
МАК-д чинь маш аюултай осол гараад дүү минь нас барж танай уурхай хээв нэг ажилаа. үргэлжлүүлж байгаа 2 охин нь өнчирсөн эхлээд өөрсдийгөө шийдчихээч ..гомдол тасрахгүй шүү Номт гуай
Манай тусгай байгууллагууд онцгой энэ тэр оросын арми шиг болж хэдэн дарга нар нь гүзээгээ унжуулаад хага баяжаад л доогуур н байгаа нөхдүүд ямар ч чадваргүй
Эцэг эх бага насны хүүхдээ харж хамгаалах ёстой гэдгийг ч мартаж болохгүй. Монгол хүмүүс ер нь алив зшйлд хайхрамжгүй, өнгөц ханддаг, хууль дүрмээ биелүүлдэггүй болсноос ийм осол гарчээ.
Уул уурхайн компаниудын ухсан нүх, усаар дүүрсэн гүнзгий нүх аймаг бүрд, сум бүрд бий, танай МАК-ийнх ч тийм зүйл хийдэг, бүгдэд нь хариуцлага тооцож, бүх лицензийг нь хураачих, тэгвэл жинхэнэ ажил болно.
Sayhan hurtel huuhdiin erh geed charlaad baisan humuus odoo neg n ch gazar deer n ochoogui l baina. Shal hudal yarina. Uneheer huuhdiin erh bol odoo ochood oorsdiin nudeer unelgee hiih bolomj baina.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Zuv ter tsoonog ali kompaniih be
Ter etseg,eh 2 iig ch shiitge
Энэ хулгайч амааоаа бол гоё гоё шударга юм ярина
3 настай охиныг алсан Алуурчин уул уурхайн компани агуу их хахуулийг энэ хулгайчид үнхүүлнэ
Тэгээд л энэ хулгайч таг дуугүй бллно
Эцэг эх нь хүүхдээ харж хандаагүй байна гээд л хүүхдийн аллагын хэрэг замхарна
Энэ хулгайч амааоаа бол гоё гоё шударга юм ярина
3 настай охиныг алсан Алуурчин уул уурхайн компани агуу их хахуулийг энэ хулгайчид үнхүүлнэ
Тэгээд л энэ хулгайч таг дуугүй бллно
Эцэг эх нь хүүхдээ харж хандаагүй байна гээд л хүүхдийн аллагын хэрэг замхарна
Эцэг эх асран хамгаалагч нь буруутай нялх хүүхдийг хараа хяналтгүй явуулдаг жоохон хүүхэд яваад очиж байгаа бол гэрт нь ойрхон нүх байдгийг эцэг эх нь мэдэж л байгаа арга хэмжээ ав хүүхэд хичээн их өвдөж айж уйлж өлсөж цангасан болдоо бодохоос нүдний нулимс гараад бна