НИЙГЭМНийгэм мэдээ

"Жоншны уурхай зөвшөөрлөө аваад удаагүй байсан. Хайгуулын ажлаар ухсан нүхэнд нь хүүхэд унаж нас барсан"

Дорноговь аймгийн Өргөн суманд 13 настай хүүхэд хайгуул хийж байсан нүхэнд унаж, нас барсан хэрэг энэ сарын 24-нд Цагдаагийн байгууллагат бүртгэгджээ. Хүүхэд эндсэн газар нь жоншны уурхай үйл ажиллагаагаа явуулахаар хайгуулын зөвшөөрлөө аваад удаагүй байсан байна. Улмаар дараалж орсон бороонд хайгуул хийж байсан газрын хөрс зөөлөрч, нүх рүү хүүхэд унасан байж болзошгүй байна.

Амь хохирсон хүүхдийг сумын хогийн цэг дээр тоглож байгаад шороонд дарагдаж нас барсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ нь ташаа бөгөөд тухайн уурхай нь сумын төвийн хогийн цэгтэй ойролцоо байрлалтай аж.

Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ оны 05-р сарын 24-ний өдөр "Хүүхэд шороонд дарагдаж нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн Өргөн сум 2-р багийн нутаг дэвсгэрт 13 настай эрэгтэй хүүхэд хогийн цэг дээр тоглож байгаад шороонд дарагдаж, нас барсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна" гэлээ.

Мэдээллийг газар дээрээс нь тодруулахаар Өргөн сумын засаг даргын орлогч н.Одбаяраас утсаар мэдээлэл авах гэсэн боловч "Жоншны уурхайн талаар би мэдэхгүй. Цагдаагийн байгууллагаас асуу" гэсэн хариу өгсөн юм.

Улмаар бодит мэдээллийг авахаар тус суман дахь эх сурвалжаас тодруулахад "Тухайн хүүхэд эндсэн жоншны уурхайн нь зөвшөөрлөө аваад удаагүй байгаа. Хайгуулын ажил хийж ухсан байсан нүхэнд нь хүүхэд унаж амь хохирсон. Манай нутагт хэдэн өдөр дараалж бороо орсон. Түүний улмаас шороо нь суларч хүүхэд нүх рүү унасан байх. Одоо бол тус газар хаалттай, машин техник үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй" гэлээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Хэдхээн муусайн нялх үрсээ ингээд алаад байх юм уу? болиочээ УУХҮ сайд пязда огцроочээ

Холбоотой мэдээ

Back to top button