Гурван настай охины цогцсыг 00:23 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн цооногт гурван настай хүүхэд 40-50 метрийн гүн нүхэнд унасан дуудлага тавдугаар сарын 27-ны өдрийн 13:40 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн. Тухайн цооногийн дэргэд 45 м өргөн, 70 м урт, 32 м гүнтэй нүхийг 3 дамжлагатай налуу ам гарган шатлан ухаж, хөндлөн малталтын ажлыг тавдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагт эхлүүлж, өнөөдөр (2026.05.30) 00:23 цагт охины цогцсыг гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Ослын голомтод Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ээлжлэн метр өндөр, 80 см өргөн, 11.8 метр урт хөндлөн малталтыг хийлээ.
Буцалтгүй нэрвэгдэгч цооногт унаснаас хойш 59:46 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш 55:19 цагийн хугацаанд нийт 16 байгууллагын 102 хүн, 30 автомашин, хүнд даацын 8 автомашин, нэг ковш, хоёр экскаватор, нэг кран, нэг шатахуун тээвэрлэгчтэйгээр, гар ажиллагааны 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллагааг зохион байгуулж ажиллажээ.
Х.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эвий дээ яасан их айж зовоо бол. Айсандаа зүрх нь зогсчих байх даа. Яасан ч хатуу хорвоов яасан ч их зовлон нулимс дуусдаггүй орчлон гээчив
Яаж ийм хэнэггүй хайхрамжгүй байж болдог юм бэ. Нялх амьтныг тийм цооногтой нүхтэй аюултай газар авч очиж л байдаг. Хэлэх үг алга. Хөөрхий нялх амьтан
Haihramjgui. odoo tsonhooroo har gadaa togloomiin chini talbaid harah ezengui joohon huuhduud togloj l baigaa. Tsonhooroo neg haaya harsan bolchihood. Unen amgalan humuus.
Хүүхдээ авчирсан эцэг эх буруутай ч гэсэн ухсан нүхнүүдээ булдаг, байгаль орчныг сэргээдэг тогтолцоо байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Өнөөдрийн бид нарын эгэл амьдрал ийм л байна ш дээ.
Бандгар жийпнүүд, 10 хуруундаа цул алтан бөгж зүүсэн үхэр шиг том цувдайтай дарга нар, үжирсэн олсоор өгөршсөн хуванцар савтай шороо татмар аядах хэдэн залуу, энэ бол өнөөгийн монголын үнэн дүр төрх.
Эх эцэг нь 100% буруутай,тийм жоохон хүүхдээ анхаарахгүй.Яагаад ийм хайхрамжгүй бдаг бнаа.Оркууд, хайран охин
Хэтэрхий цөөхөн монголчуудад нэг хүний халуун амь ч гэсэн хайран шүү дээ. Хяналт хариуцлага хаанаа явдаг юм бол?
Ийм мэлрээ байж болох уу? Сандал суудлын хэрүүл хийж байхаар иргэдийнхээ амь зуулга, энэ ундуй сундуй улс орноо хааяа ч гэсэн нүдээ нээж харж байнаач ноёдоо!!! Арай2
Новшийн онцгойг дуудах хэрэггүй байсийн өөрсдөө цаг алдалгүй гаргаж болох байсан шд онцгой хэрэггүй
эцэг эх буруутай. Мөн алтын ухаж авчихаад эргээд байгалиа нөхөн сэргээж ххйрладагүй хариуцлагагүй байгууллагын буруу.