Гадаад мэдээДЭЛХИЙ

Пентагон: Дайныг дуусгах тохиролцоонд хүрэхгүй бол АНУ цохилтоо үргэлжлүүлэхэд бэлэн

Дайныг дуусгах тохиролцоонд хүрээгүй тохиолдолд АНУ цохилтоо үргэлжлүүлэхэд бэлэн гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет бямба гарагт /2026.05.30/ хэлсэн байна. Тэрбээр Шангри-Ла диалогт оролцож байхдаа “Шаардлагатай бол цохилтоо дахин эхлүүлэх чадамж хангалттай бий. Иран болон дэлхийн хаана ч цэргийн ажиллагаа явуулахад манай нөөц хангалттай байгаа” гэж хэлжээ.

Хэгсет мөн “Бид нэг дор хоёр зүйл зэрэг хийж чадна. Дэлхий даяар явуулж буй цэргийн ажиллагаануудаа хангалттай нөөцөөр хангахын тулд бид батлан хамгаалахын үйлдвэрлэлээ 2,3,4 дахин хэмжээгээр нэмэгдүүлж байгаа” гэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иарн цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх агуу хэлэлцээр хийхийн тулд тэвчээртэй ажиллаж байгаа гэж Хэгсет онцолжээ. Баасан гарагт /2026.05.29/ Трамп хэлэхдээ Ормузны хоолойн хөдөлгөөнийг сэргээж, гал зогсоох хугацааг  хоногоор сунгах тохиролцоог эцэслэн батлах эсэхийг удахгүй шийднэ гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрсдөө дайн өдөж дайрчаад. Муу хөгиын жонхуу

Холбоотой мэдээ

Back to top button