НийгмийнНийгэм мэдээ

Танилц: Өнөөдөр зам хаах байршлууд

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ өнөөдөр 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ. Тус арга хэмжээтэй холбоотойгоор зарим авто замыг түр хугацаанд хаана. Тодруулбал,

Зургаадугаар сарын 1-ний 06:00–20:00 цагийн хооронд дараах авто замуудыг хаана. Үүнд:

  • Жуулчны гудамж - Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл,
  • Ерөнхий сайд Амарын гудамж- Төрийн ордны зүүн талын уулзвараас Спортын төв ордны уулзвар хүртэл,
  • Д.Сүхбаатарын гудамж- Төв шуудангийн уулзвараас Чингис хааны музейн уулзвар хүртэл,
  • Их сургуулийн гудамж- Гадаад харилцааны яамны уулзвараас Монгол Улсын Их Сургуулийн уулзвар хүртэл хаана.

Мөн өдрийн 08:00–22:00 цагийн хооронд:

П.Гэндэнгийн гудамж буюу Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас Шангри-Ла худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замуудыг хаана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button