Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Milk Festival-2026” болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй давхцан "Дэлхийн сүүний өдөр” тохиож байна. Тус өдрийг НҮБ-ын ХХАА байгуулагаас санаачлан 2001 оноос тэмдэглэн өнгөрүүлж эхэлжээ. Харин манай улсад хоёр дахь жилдээ тэмдэглэж буй. Энэ хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Milk Festival-2026” болно.
Арга хэмжээний үеэр "Сүүний баатрууд" хүүхдийн марафон,, жүжигчилсэн тоглолт, хүүхдэд зориулсан гарын бэлэг, гэр бүлийн тэмцээн, сүү, сүүн бүтээгдэхүүний амталгаат худалдаа явагдах аж. Мөн дуучин Davaidasha, Foux, Wasabies зэрэг хамтлаг, уран бүтээлч ирэх юм байна.
Энэ нь сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, эрүүл зөв хооллолтын мэдлэгийг түгээх, хүүхэд багачуудыг сүүний ашиг тусыг ойлгон өдөр тутмын хэрэглээ болгоход уриалах зорилготой үндэсний хэмжээний арга хэмжээ юм.
“Milk Festival-2026” арга хэмжээг үндэсний тэргүүлэгч сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болох:
- "Сүү" ХК
- "АПУ Дэйри" ХХК
- "Тэсо фүүдс" ХХК
- "Витафит милк" ХХК
- "Монфреш" ХХК
- "Үлэмж органик" ХХК тус тус оролцож, ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулна.
Арга хэмжээний үеэр үндэсний үйлдвэрлэгчид сүүн өртөө байгуулж, бүтээгдэхүүний амталгаа, танилцуулга хийхээс гадна иргэдэд зориулсан олон төрлийн сонирхолтой энтертэйнмент үйл ажиллагааг зохион байгуулах юм.. Үүнд:
- Сүү, сүүн бүтээгдэхүүний үнэгүй амталгаа
- Хүүхдүүдэд зориулсан гарын бэлэг, хөгжөөнт тоглоом
- Жүжигчилсэн тоглолт, урлагийн үзүүлбэрүүд
- Cosplay тэмцээн
- Дуучин Davaidasha, Foux, Wasabies зэрэг хамтлаг
- “Сүүний баатрууд” хүүхдийн марафон
- Гэр бүлээрээ оролцох уралдаан, тэмцээнүүд
- Үндэсний үйлдвэрлэгчдийн онцгой урамшуулал, бэлгүүд тараагдах юм.
Эрүүл иргэн, эрүүл ирээдүйг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулж буй “Milk Festival-2026” нь зөвхөн нэг өдрийн баяр бус, Монгол хүний эрүүл зөв хэрэглээг дэмжих үндэсний хөдөлгөөн болон өргөжин хөгжиж буй.
Та бүхнийг гэр бүл, найз нөхөд, энхрий үрсийнхээ хамт сүүний гайхамшгийг мэдэрч, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх энэхүү томоохон баярт нэгдэхийг уриалж байна.
Д.ХАДААН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.