Б.Батбаатарт маргаанаа эцэслэн, нэг дүрэмтэй болж, намаа авч үлдэх 27 хоног байна
ИЗНН дотооддоо зодолдсоор Засагт багтаагүй, УДШ-ээс дүрмийг нь дөрвөн удаа буцаасан ч Б.Батбаатар Ерөнхийлөгчид дэвших мөрөөдлөө гурван сарын өмнө ил тод зарласан. Удалгүй намдаа элсэхийг урьж, бүр ЕНБД-аар томилж, УИХ-ын гишүүний суудалд хөтөлж оруулсан Р.Батболддоо тамгаа булаалгахдаа дөхөж, арга барахдаа намаасаа хөөчихсөн. Улмаар УДШ-д хууль бус хурлаар сонгогдсон Р.Батболд болон тамгаа атган суугаа Б.Батбаатар нарын хоёр дүрэм хянагдав. Шүүхээс ИЗНН-д маргаанаа шийдвэрлэж, нэг дүрэмтэй болох хугацаа олгож шийдвэрлэсэн байна.
Б.Батбаатарт одоо намынхаа тамгыг Р.Батболдоос хамгаалахаас илүүтэйгээр ИЗНН-аа авч үлдэх, 2027, 2028 оны сонгуульд сойх хүнд даалгавар бий.
Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын Засгийн газарт багтаж сайдын сэнтийд сууж байсан тэр Н.Учралын Засгийн газарт дотоод хэрүүлээсээ болж хамтрах нь битгий хэл "урилга" ч аваагүй. Гуравхан жилийн өмнө өөрийн намдаа урьж, залж авч ирээд ЕНБД-ын суудалд суулгасан дүү Р.Батболдыгоо өөрийнх нь эсрэг тэрсэж, "Онц их хурал" хуралдуулж, намын даргаар томилуулж, УДШ-д бүртгүүлэх хүртэл хол харайна гэж тэр бодоогүй ч, болов. Арга ядахдаа УИХ-ын даргад Р.Батболдын буй байнгын хорооноос нэрийг нь хасаж, өөрийнх нь нэрийг багтаах ядмагхан үйлдэл ч хийв. Мөн ИЗНН-ын Дүрмийн хороог хуралдуулж Р.Батболдыг намаас нь хөөх шийдвэр гаргасан. Өдгөө Р.Батболдын гишүүний бүрэн эрхийн асуудал нь хөндөгдөж буй. Учир нь тойргоос бус намын жагсаалтаар сонгогдон ордны хаалгаар нэвтэрсэн нэгэн юм.
Р.Батболдын дарга болох санаархал Б.Батбаатарын "арчаагүйгээс" л үүдсэн. Дүрмээ нэг, хоёр удаа ч бус дөрвөн удаа УДШ-д бүртгүүлж чадаагүй түүнийг унагах нь хялбар харагдсан нь лавтай. Одоо Б.Батбаатарт УИХ-ын чуулган дээр намынхаа сүлд дууг тоглуулж, түмний элэг доог болж суухаас илүүтэй намаа бүтэн, бүлээн байлгахад анхаарах хэрэгтэй байна. Дотоод маргаанаа нэг тийш нь гаргаж, УДШ-д бүртгэгдэх чухал байна. Бүтгүүлж чадахгүй бол, Ерөнхийлөгчид өрсөх мөрөөдлөөс нь гадна 2027, 2028 оны сонгуулийн үеэр ИЗНН байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөх дээрээ тулна.
Өнгөрсөн баасан гарагт |2026.05.29| Улсын дээд шүүхийн нийт шүүгчид хуралдаж гаргасан шийдвэр:
Харин УДШ нийт шүүгчийн хурлаар уг хоёр өргөдөл, хоёр дүрмийг бүртгэх эсэхийг хэлэлцээд, “Улсын дээд шүүх нэг намаас нэг дүрэм бүртгүүлэхээр ирүүлсэн нэг өргөдлийг хүлээн авч хэлэлцэн, шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлээр бүртгэсэнгүй. ИЗНН-д дотоод маргаанаа шийдвэрлэж, нэг дүрэм, нэг өргөдөл ирүүлэх хугацаа олголоо. Тус нам |2026.06.29|-ний дотор нэгдсэн шийдвэр гаргах хэрэгтэй боллоо. Энэ хугацаанд намын дүрмээ бүртгүүлэх нэг өргөдлийг дүрмийн хамт ирүүлэхийг ИЗНН-д тус шүүх даалгав.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Намаа авч явж чадахгүй байж Ерөнхийлөгчийн сонгууль ярих арай эрт санагдаж байна
Дотоод маргаанаа шийдэж чадахгүй бол сонгогчдын итгэл улам л буурна
Нэг нам хоёр даргатай явна гэдэг инээдтэй бас харамсалтай
УДШ дөрвөн удаа буцаасан гэдэг өөрөө том асуудал байна
Хувийн амбиц намаас нь том болоод байх шиг
ИЗНН бодлогоороо өрсөлдөхөөсөө илүү хэрүүлээрээ танигдах боллоо
Намаа нэгтгэж чадвал л цааш ярих хэрэгтэй
Энэ бүхний эцэст жирийн гишүүд л хохирч үлддэг
27 хоногийн дотор эвлэрч чадах эсэх нь сонин байна
Тамганы төлөө биш намын ирээдүйн төлөө ажилламаар юм
Улс төрд хамгийн хэцүү нь дотоод эв нэгдэл байдаг юм байна
Ийм байдалтай байхад сайдын суудал хүлээх ч хэрэггүй байх
Шүүх хугацаа өгсөн нь зөв шийдвэр болжээ
Улс төрийн соёл хаана байна даа
Даргын суудлын төлөө тэмцэлдэхээс өөр ажил алга уу