ОХУ Киевт хүчтэй цохилт өгч дөрвөн хүн бэртжээ
Өнөөдөр /2026.06.02/ ОХУ Киевт хүчтэй цохилт өгсний улмаас дөрвөн хүн бэртэж, 24 давхар өндөр барилгад хохирол учирсан байна. Киев хотын дарга Виталий Кличко мэдэгдэхдээ тэрхүү орон сууцны барилга пуужингийн цохилтод өртсөн байж магадгүй гэжээ. Цохилтын улмаас барилгын зарим хэсэг нурсан тул хүмүүс нуранги дор дарагдсан байж магадгүй байна.
Кличко хэлэхдээ Подил дүүрэгт орон сууцны бус байрны талбайд гал гарч, есөн давхар орон сууцны барилгын дээвэр дээр юм унасны улмаас шатсан юм. Тэр өөрийн Телеграм хуудас дээр “Оболон дүүрэгт машинууд дээр пуужингийн хэлтэрхийнүүд унасны улмаас шатсан. Мөн цэцэрлэгийн ойролцоох нэг газар зэрэг задгай хоёр талбайд гал гарсан” гэж бичжээ.
Украины Харьковт ОХУ-ын цохилтын улмаас зургаан хүн гэмтсэн гэж тус мужийн дарга Олег Синехубов мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киев дэх зэвсэгт хүчинтэй холбоотой байршлуудад системтэй цохилт өгнө гэж анхааруулсан. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский даваа гарагт /2026.06.01/ мэдэгдэл хийхдээ ОХУ томоохон цохилт өгөх магадлалтай тул иргэдийг агаарын дайралтын сэрэмжлүүлэгт сонор сэрэмжтэй байхыг уриалж юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.