Аргагүй байдалд орж Нарансэвстэйг онилсон төслөө татсан О.Амгаланбаатарын наадмын хууль ч явсангүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэр бүхий УИХ-ын гишүүд өргөн барьсан. Уг санаачилгыг Говь-Алтайн Засаг байхаасаа Нарансэвстэйн боомтыг нээлгэхээр ил цагаан зүтгэж ирсэн О.Амгаланбаатар тэргүүлсэн. Ингэхдээ тус хуулиар халхавчлан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн "засварлахаар" оруулж ирсэн нь олны хараанаас бултаж чадаагүй юм.
Уг хуулийг өнгөрсөн долоо хоногт ТББХ-оор хэлэлцэхээр төлөвлөсөн ч О.Амгаланбаатар өөрийн санаачилгаар хойшуулсан. Энэ нь иргэд олон нийт, хэвлэлийн мэдээллийн байгууллагаас ирсэн эсэргүүцэл болон Байгаль орчин сайд асан Б.Бат-Эрдэнэ зэрэг улстөрчийн "шахалт"-аас шалтгаалжээ. Улмаар тэр хуулийн төслийг дагалдуулан 17 хуульд өөрчлөлт оруулахаар тусгаснаа цөөлж, долоо болгожээ. Товчхондоо, Нарансэвстэйд санаархсан өөрчлөлтөө цуцалсан байна.
Өөрөөр хэлбэл, О.Амгаланбаатар арга байдалд орсноор Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны даргыг тухай орон нутгийн Засаг даргын саналаар томилох гэхчилэн байгаль орчинтой холбоотой хуулийн төслүүдийг татжээ. Ингэснээр ТББХ-оор хуулийн төслөө дэмжүүлж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.
Тэрбээр Тусгай хамгаалалтын хуульд өөрчлөлт оруулах төслөө цуцалсан ч Үндэсний их баяр наадмын тухай хуулийг "засах" -аар өнөөдөр ТББХ-оор хэлэлцүүлсэн юм. Түүний санаачилсан баяр наадмын хуульд:
- Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулна.
- Дэлхийн Монгол наадмыг 2026 оноос эхлэн гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоно.
- Улсын баяр наадмын бүх насанд түрүүлсэн бол улсын дархан тод манлай уяач цол олгоно.
- 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны цолыг нөхөж олгох гэм мөрөөдлийн заалт багтсан.
О.Амгаланбаатар аймгийн Засаг дарга байсан, амьдрал мэддэгээрээ түрий барьдаг ч энэ мэт "агаарын" заалттай хуулиа "хамгаалахаар" Байнгын хорооны гишүүдийн асуултад ээрэгдэж суув.
Улмаар түүний санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг ТББХ-ны гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Ийн "Нэг хууль санаачлахад маш их мөнгө шаарддаг юм байна. УИХ-ын гишүүдэд тойрогтоо ажиллах, хууль санаачлах ажилд зориулан сард 20 сая төгрөг төсөвлөдөг. Үүнийг 100 сая болгож нэммээр байна" хэмээн ярьж байсан гишүүний санаачилсан хуулиуд иргэдл байтугай, танхимын нөхдөөсөө ч дэмжлэг авахгүй байгаа нь нэгийг бодогдуулна.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
iim medrel muutai yumnuud huuli togtooh deed baiguullagad orchihson bhaar mongol uls haashaa yavah ni todorhoi yum daa. hamgiin gol ni udaa daraa iim balai yum hiigeed yavaad bgaa nohoriig toirgiih ni irged sanal taviad erguulj tataad bairand ni tavij bmaar bnaa
Мэдрэл муу үхээр зайл
Монголчуудаа улсын маань нэг иргэн төрийн түшээнцэр сэтгэцийн онц гажигтай боллоо энэ галзуугаа сошиалаар мэрж нүдээд юукэв зүгээр эмчлээд эдгээгээд тэр Говьалтайнх нь цэвэр агаарт мал дээр гаргаад оричихоо.Наравсэвстэйн боомтыг бүтэхээн болингуут ичсэн хүн хүн ална гэгчээр ийм тэнэг хууль санаачлаад зүтгүүлээд байнашт.Юун дэлхийн аварга вэ? малаа монгол наадам болохоос олимп дэлхийн аваргын тэмцээн үү?г Ургашгүй ноёнд ухаангүй албат гэдэг шиг очиж очиж ийм тэнэгийг нааш нь явуулж л байдаг нөгөө тэнэг нь ирж л байдаг.Нутаг орондоо очоод ээ алтан нутгийхан минээ тэр гот гэдэг газар чинь ээ бурхан минээ ИХ ХУРАЛ гэдэг тэр алба чинь миний байдаг газар биш байна уучлаарай манайхаан би онигоонд ороод ирлээ гээд хэлээч маанагаа.