ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээд 30%-ийн буцаан олголт аваарай

Голомт банк шинэ үеийн бүтээлч, манлайлагч залууст зориулсан Si картыг кредит болон дебит гэсэн 2  төрлийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэдэг. Харин Si кредит карт нь харилцагчдын санхүүгийн гэнэтийн хэрэгцээ шаардлагыг хялбар шийдвэрлэхэд зориулсан зээлийн эрхтэй карт юм.

Бид энэ удаа Голомт банкаар цалингаа авдаг харилцагчдад Si кредит картыг хялбаршуулсан нөхцөлөөр олгох болсон бөгөөд үүнтэй холбогдуулан нийт Si кредит картад үйлчлэх буцаан олголттой урамшууллыг 2026.06.01-2026.06.30-ны хооронд зарлаж байна. 

Урамшууллын хугацаанд дараах 2 сүлжээ дэлгүүрийн аль ч салбараас худалдан авалт хийхдээ Si кредит картаа Голомт банкны ПОС дээр уншуулан эсвэл SocialPay аппликэйшнд холбон төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт авах боломжтой.

  • И-март сүлжээ дэлгүүр
  • Номин сүлжээ дэлгүүр

Урамшууллын хүрээнд 1 харилцагчид олгох буцаан олголтын дээд дүн 50,000₮ байх бөгөөд буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 1-3 хоногийн дараа таны дансанд орно.

Дээр дурдсанчлан зөвхөн Голомт банкаар цалингаа авдаг харилцагчдад Si кредит картыг шинээр захиалан авах онцгой нөхцөлийг санал болгож буй. Таны ажилладаг байгууллага Голомт банктай цалингийн хамтран ажиллах гэрээтэй бол та манай салбарт хандан ТОХ тооцуулахгүйгээр кредит картаа захиалах боломжтой.

Si кредит картын давуу тал:

  • Дэлхийн хаана ч төлбөр тооцоо хийнэ.
  • 2,000,000₮ хүртэлх гэнэтийн ослын даатгалтай.
  • Apple Pay-д төлбөр тооцоо хийх боломжтой.
  • VISA брэндийн олон улсын хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой.

Si кредит картын нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.  

Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлана уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button