НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

ОУХМ П.Мөрөн мото спортын Дэлхийн аваргын цувралд түрүүлсэн анхны монгол хүн боллоо

Аргентин улсын Сан Хуан хотод “Ралли Рейд”-ийн дэлхийн аваргын цувралын гуравдугаар гараа болж өндөрлөлөө. Аргентины 13 дахь удаагийн раллигийн мотоциклийн төрөлд 78, автомашины төрөлд 38 баг өрсөлдсөн байна. Энэхүү уралдаанд манай улсаас “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Батмөнх, “КТМ Монголиа”-гийн тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар уралджээ.

“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Б.Батмөнх ДАШТ-ий гурван гарааны уралдааны дараа нийт тамирчдаас 27, ралли 2 ангилалдаа 17 дугаар байрт хурдалснаар 12 оноогоо авч, 2027 оны “Дакар ралли”-д уралдах эрхээ албан ёсоор авсан байна. Харин 2026 оны “Дакар ралли”-д уралдсан П.Мөрөн ралли гурван ангилалд зургаан гараанд дараалан түрүүлснээр нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, аваргын цом өргөжээ. Ингэснээр монгол хүн мото спортын Дэлхийн аваргын цувралд түрүүлсэн анхны тохиолдол боллоо.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ёстой мундаг, баяр хүргэе, ганцаараа туслах баггүй уралдаж байна гээд тэмцээний үеээр бичлэгүүд яваад байх шиг байсан, мундаг хүү

Back to top button