Гадаад мэдээДЭЛХИЙ

Аргентиний инфлюенсер ДАШТ-д оролцох Шинэ Зеландын шигшээгийн тамирчныг супер од болгожээ

Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд долоо хүрэхгүй хоног үлдээд байна. Аливаа олон улсын томоохон тэмцээнүүдээр гайхалтай, сонирхол татсан түүхүүд гардаг. Тэгвэл Шинэ Зеландын шигшээ багийн тамирчин, 32 настай Тим Пэйнийг Аргентиний инфлюенсер Скарсини сошиал медиа дээр супер од болгоход тусалжээ. Скарсини өнгөрсөн долоо хоногт Тимийг хүмүүст хамгийн бага танигдсан тамирчин хэмээж фэнүүддээ түүний сошиал хуудсыг дагахыг уриалсан байна.

Скарсини уриалга гаргасны дараа Тимийн 5 мянган дагагчтай Инстаграм хуудас 5 сая хүрч вайрал болжээ. Уг явдал олны анхаарлыг татсан тул Скарсини Тимтэй уулзсан байна. Тодруулбал мягмар гарагийн орой /2026.06.02/ Скарсини Шинэ Зеландын багийг Хаититай нөхөрсөг тоглолт үзээд лхагва гарагийн өглөө тэд уулзсан аж. Тим түүнд талархлаа илэрхийлж, вайрал болсон нь үнэхээр гайхалтай байна гэж хэлжээ. Скарсини түүнийг Аргентинд зочлохыг урьж Тим ч мөн түүнийг Шинэ Зеландад урьсан байна. Дараа нь Тим түүнд өөрийнхөө өмсгөлийг бэлэглэжээ.

Шинэ Зеланд G хэсэгт анхны тоглотоо Ираны эсрэг зургаадугаар сарын 15-нд хийх юм. Энэ жилийн ДАШТ-ыг Канад, АНУ, Мексик хамтран зохион байгуулж байгаа билээ.

Эх сурвалж: AP News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button