Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа Хойд Солонгост айлчилна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа Хойд Солонгост айлчилна гэдгийг Пёньяны хэвлэл баасан гарагт /2026.06.05/ мэдээлжээ. Тодруулбал Ши Жиньпин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны урилгаар даваагаас /2026.06.08/ мягмар гарагийн /2026.06.09/ хооронд айлчлах болсон байна.
Хятадын тал мөн уг айлчлалыг баталж мэдээлжээ. Шинхуа агентлаг мэдээлснээр БНХАУ-ын Коммунист намын олон улсын хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч Ши Жиньпин айлчилна гэсэн байна. Хамгийн сүүлд тэрбээр 2019 оны зургаадугаар сарын 20-21-нд Хойд Солонгост айлчилж байсан юм. Энэ нь Ши Жиньпин 2012 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш БНАСАУ-д айлчилсан анхны тохиолдол болсон билээ.
Ким Жон Ун өнгөрсөн жилийн есдүгээр сард Хятадад айлчлах үед хоёр улсын удирдагч уулзсан. Тухайн үед БНХАУ ялалтын баярын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан цэргийн парад хийж байсан юм.
Эх сурвалж: Yonhap News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.