Нийгмийн

Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна

Имарт нь 10 жилийн ойн хүрээнд спорт, эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжсэн олон ажлыг хэрэгжүүлж байна. Имарт нь Монголын Үндэсний Олимпын Хороотой 2018 оноос хойш “Мөнгөн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2025 оноос хамтын ажиллагаагаа өргөжүүлэн “Алтан түнш” болсон юм. Энэ жил тус түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бататгаж, “Алтан түншлэл”-ийн гэрээг дахин байгууллаа.

Энэхүү түншлэл нь Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах баг тамирчдаа дэмжихээс гадна спорт, хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Мөн Имарт нь “Улаанбаатар Марафон 2026” арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгч, “Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2026”-ийн ивээн тэтгэгчээр тус тус хамтран ажилласан нь спорт, эрүүл мэнд, үндэсний бахархлыг нэгтгэсэн чухал алхам боллоо.

Эрүүл, урт удаан амьдралын үндэс нь зөвхөн эрүүл хоол хүнсээр хязгаарлагдахгүй бөгөөд тогтмол хөдөлгөөн, идэвхтэй амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. Иймээс Имарт нь цаашид ч Монголын баг тамирчдаа дэмжиж, иргэдийг эрүүл, идэвхтэй амьдралд уриалсан нийгмийн хариуцлагын ажлуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button