Воны ханш ам.долларын эсрэг 2009 оноос хойш үзэгдээгүй хэмжээгээр суларчээ
Воны ханш ам.долларын эсрэг 2009 оноос хойш үзэгдээгүй хэмжээнд хүрч суларчээ. Мөн Ойрх Дорнодын дайн дипломат шийдэлд хүрэх магадлал бага байгаатай холбогдуулан хөрөнгө оруулагчид БНСУ-ын компаниудад эзэмшдэг хувьцаануудаа их хэмжээгээр худалдах болжээ. Баасан гарагт гадаадын хөрөнгө оруулагчид 3.5 их наяд воны (2.3 тэрбум ам.доллар) хувьцаа зарсан байна. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын KOSPI индекс 5.54 хувиар буурч арилжааны төгсгөлд 8160.59 нэгж хүрчээ.
Тодруулбал баасан гарагт /2026.06.05/ ам.доллар 1,539.1 воноор арилжсан нь өмнөх арилжааны өдөр хаагдах үеэс 9.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ нь 2009 оны гуравдугаар сарын 9-нөөс хойш үзэгдээгүй ханш. БНСУ-ын эрх баригчид гадаад валютын зах зээл хэт хэлбэлцэж байгаа тул интервенц хийнэ гэж мэдэгдсэнийг үл харгалзан воны ханш унасан байна.
Эх сурвалж: Yonhap News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.