НАСА Олон улсын сансрын станц дээрх нисгэгчдийг станцыг яаралтай орхиход бэлтгэх тушаал өгчээ
Баасан гарагт /2026.06.05/ Олон улсын сансрын станц дээрх сансрын нисгэгчдийг станцыг яаралтай орхин явахад бэлтгэх тушаалыг НАСА түүхэндээ анх удаа өгсөн байна. Тодруулбал станцаас агаар алдаж байсан асуудал улам бүр дордож байсан тул НАСА станц дээрх таван сансрын нисгэгчийг яаралтай дэлхий руу буцахад бэлтгэх тушаал өгсөн юм. НАСА тэрхүү тушаалаа хоёр цагийн дараа өөрчилж, сансрын нисгэгчид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсэн байна. Уг явдал өрнөж байхад тус станц дээр гурван америк, гурван орос, нэг франц нисгэгч байсан юм.
ОХУ-ын сансрын агентлаг болох Роскосмос мэдэгдэл хийхдээ мэргэжилтэн нь станц дээр агаар алдаж буй хоёр хэсэг байгааг илрүүлсэн гэжээ. Гэхдээ станц дээрх багийнханд аюул учрахгүй хэмээсэн байна. Агаар алдаж буй нэг хэсгийг яаралтай янзалж, хоёр дахь хэсгийг янзлахаар төлөвлөж байжээ. Тэгвэл Роскосмосын хоёр нисгэгч болох Сергей Куд-Сверчков, Сергей Микаев нар яаралтай орхиход бэлтгэх тушаалыг гүйцэтгэлгүй агаар алдаж буй хэсэг рүү хөрөө ашиглан нэвтрэхээр төлөвлөх болсон юм. НАСА-гийн албан тушаалтнууд үүнтэй санал нийлэхгүй байсан тул аюулгүй газар хоргодох журмыг нэмж хэрэгжүүлжээ. Роскосмосын нисгэгчид агаар алдаж буй хэсгийг янзлах ажлаа зогсоосны дараа НАСА тушаалаа цуцалсан байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө сүртэй юмаа би очоод гагнаад л өгчий надтай яриач дээ
Оросууд бол дор нь янзалчих амархан засвар байсан биз. Мэдэнгүүтээ АНУ тушаалаа цуцлаад засчихсан юм байна гэж ойлгохоос
Тэг тэг Т1 мнь ! Уул нь шал өөр процесс, түүнийг чи ойлгохгүй ээ.
Компютерийн програмаар монгол хүмүүсиыйн секс хийж байгааг өөрсдөд нь мэдэгдэлгүй хадгалж аваад гадаадийн гаж баячуудад өндөр үнээр зардаг
Муу амеркууд юугаа мэддэг юм.Насагийн эрдэмтэд гэж орос эрдэмтэдийг мөнгөөр зохиж авчраад хамаг тооцоо судалгаагаа хийлэгчхээд өөрсдийн нэрдээр гаргадаг гэсэн .Манай дэнэг иванууд ямар юм үзээгүй биш Скочоор боогоол нам болгоо байлгүй дээ.кккккк
Орчуулга хийх сонирхолтой бол эхлээд эх хэлний үгсийн сангаа баяжуул залуу хүү.
OROS MALNUUD SANSART HURUU BARIAD SOLIOROOD KKK
Сансарт нисдэг мал харсан уу оркоо