ОХУ сүлжээ тасалдуулсан тул дрон нь Румыний боомтод дэлбэрсэн гэж Украин мэдэгджээ
Баасан гарагийн /2026.06.05/ өглөө Румыний Констанца боомтод дэлбэрсэн далайн дрон Украиных байсан юм. Украины тэнгисийн хүчин энэ талаар мэдэгдэл хийхдээ ОХУ-ын сүлжээ тасалдуулагч багажийн улмаас дрон нь замаасаа гарч Румынд дэлбэрсэн гэжээ.
Румыний Батлан хамгаалахын яам мэдэгдэл хийхдээ “Дрон дэлбэрсэн бүсийг Румыний Тагнуулын алба, Эргийн хамгаалалтын алба, Батлан хамгаалах яамны албан тушаалтнууд хамгаалалтад авсан байсан” гэсэн юм. Тус улсын Ерөнхийлөгч Никушо Дан Х дээр мэдэгдэл гаргахдаа уг явдал нь ОХУ-ын Украины эсрэг хийж буй дайны шууд үр дагавар хэмээсэн байна. Түүний хэлснээр баасан гарагт гурван дрон Румыний эргийн орчим дэлбэрчээ. Эдгээр дроны улмаас хүний амь эрсэдсэн тохиолдол эсвэл томоохон дэд бүтцийн хохирол учраагүй гэж тэр нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: Euro News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.