Гадаад мэдээДЭЛХИЙ

Санкт-Петербугийн Олон улсын эдийн засгийн чуулганы сүүлийн өдөр Украин олон зуун дроноор халдах гэж оролдов

Бямба гарагт буюу /2026.06.06/ Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулганы сүүлийн өдөр Украин олон зуун дроноор тус хотод халдах гэж оролджээ. ОХУ-ын Давос гэгддэг тус чуулганы эхний өдөр Украин Санкт-Петербург дахь газрын тосны дэд бүтцэд цохилт өгсөн билээ.

Украины Аюулгүй байдлын алба мэдээлэхдээ бямба гарагт ОХУ-ын Санкт-Петербург дахь тэнгисийн цэргийн баазад цохилт өгсөн гэсэн байна. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэхдээ “Белгород, Брянск, Калуга, Курск, Ленинград, Новгород, Орел, Псков, Ростов, Рязань, Смоленск, Тверь, Тула" бүс нутаг, Москва муж, Крымын бүгд найрамдах улс, Абхазийн бүгд найрамдах улс, Азов, Хар тэнгисийн усан дээгүүр нийт 376 дроныг устгасан” гэжээ. Санкт-Петербург хот оршдог Ленинград мужийн агаарын бүсэд л гэхэд 140 гаруй дрон устгасан гэж тус мужийн захирагч Александр Дрозденко мэдэгдсэн байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд ил захидал бичиж, түүнтэй нүүр тулан уулзаж дайныг дуусгах талаар хэлэлцэх санал тавьсан. Путин энэ саналыг нь хүлээн авахаас татгалзсаны дараа Украин ийм олон тооны дроноор цохилт өгөх гэж оролджээ.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button