Говь-Алтай дахь алт, зэс, никелийн "Майхан уул" төслийг "Аsian Battery Metals" 2045 он хүртэл эзэмшинэ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Asian Battery Metals" компани Говь-Алтай аймаг дахь зэс алтны "Майхан уул" төсөл хэрэгжүүлж буй.
Тус компани нь Монголд Майхан уул, Ямбат буюу зэс, цагаан алт, Баян сайраас графит, Цагаан дэрсээс лити, Хөх таг төслөөс бал чулуу олборлох хүрээнд уг төслүүдийг эзэмшдэг. 2025 онд тус компани Монгол дахь төслүүдийнхээ хайгуулыг урагшлуулахаар нийт 6 сая ам.долларын хөрөнгө босгосон.
Гол төслөөр Говь-Алтай аймаг дахь зэс, никелийн Ямбат, Майхан уул төсөл нэрлэгдэх бөгөөд зэргэлдээ орших хоёр талбай нь ирээдүйд үйл ажиллагааны зардал хэмнэх өндөр боломжтой хэмээгддэг.
Австрали руу зэс, никелийн дээжийг илгээхэд шинжилгээгээр зэсийн баяжмалын металл авалт 95 орчим хувь, агуулга нь 5 орчим хувьтай, никелийн баяжмалын метал авалт өндөр хэмжээ нь 77 хувь, агуулга нь 4.5 хувьттай гарсан байна. Энэ нь өндөр үр дүн бөгөөд төслийг цаашид явуулахад зэсийн баяжмал үйлдвэрлэх боломж нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүсгэж буй юм. Гэхдээ эдгээр таамгыг өрөмдлөгийн үр дүнгүүд харуулна.
2025 оны 8-р сард "Asian Battery Metals"-ын зүгээс 50 ам.долларын урьдчилгаа төлж, судалгаа хийх эрхийг авсан бөгөөд техникийн дүгнэлтүүд гарсны дараа 890 мянган ам.долларыг төлөх талаар тус төслийг худалдан авах гэрээнд дурдсан байв. Энэ үед компанийн зүгээс өрөмдлөг хийж, эрдэсжилтийг бататгах чиглэлд яаравчилсан юм.
Одоогийн байдлаар төслийн талбайд компанийн зүгээс техник, тоног төхөөрөмжүүдээ хэдийн байршуулж эхэлсэн өгөөд 1500 метр өрөмдлөгийг эхлүүлээд байгаа.
Харин Майхан уул талбайд хийсэн өрөмдлөгөөр 132 метрийн гүнээс 2.23 хувийн зэс, тонн тутамд 0.73 гр алтны агуулгатай 14.5 метрийн эрдэсжилт илэрсэн нь цаашид эрдэсжилтийн бүс байх боломжийг нотлон харуулж буй юм.
"Asian Battery Metals" компани нь 2026 оны 4-р сард 890 мянган ам.долларын дүн бүхий хэлцэл хийж, Говь-Алтай дахь зэс алтны "Майхан уул" төслийн худалдан авалтыг эцэслэсэн. Ингэснээр тус компани 2045 он хүртэл хүчинтэй лицензийг эзэмших эрхтэй болсон.
Монголд хэрэгжүүлэх эдгээр төслийн ирээдүй нь батерейнд шаардлагатай ашигт малтмалын хайгуул, олборлолт хийх, улмаар Хятадтай хиллэдэг манай улсын ложистикийн ач холбогдлыг ашиглан цаашид цахилгаан машины батерейн зах зээлд түүхий эдийн нийлүүлэлт хийх боломжийг эрэлхийлж байна. Олон улсад уг төслийн ирээдүйг, галт уулын гаралтай нягт сульфидын төрлийн ордууд амжилттай олборлож байсанчлан цаашдын боломжууд нэмэгдэнэ гэх таамаг дэвшүүлж буй.
Одоогоор төслийн талбайд эрдэсжилтийн өндөр магадлал бий бөгөөд зэс алтны давхарга зузаан, байгаа нь цаашид эрдэсжилт үргэлжилнэ гэж төслийг хэрэгжүүлэгчдийн зүгээс үзэж байгаа.
Сүүлд шинэчилсэн мэдээллээр Майхан уул буюу Red hill төслийн шинэ өрөмдлөгөөр гол эрдэсжилттэй бүс улам тэлж байгааг компани албан ёсоор мэдээлсэн. Сүүл хийсэн өрөмдлөгүүдээр сульфидийн эрдэсжилт нэмэгдэж, зэс цайрын агууламж өндөр байгаа нь тогтоогдсон.
Ийн Монголын ирээдүйтэй томоохон алт, зэс, сульфид, литийн ордуудыг Австралид бүртгэлтэй компани эзэмшиж, төслийг хэрэгжүүлж байна.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
irged n zuvshuursun yumuu!!! buruu l yum hiih yum manai ene zuvshuurul ugdug mangaanuud
Монголын баялагт илүү өндөр өгөөжтэй гэрээ хэрэгтэй
Ashigt maltmalaa zuv ashiglaj chadval ulsad heregtei tusul baina
2045 он хүртэл гэдэг нэлээн урт хугацаа юм байна
Gadaadiin hurungu oruulalt heregtei ch hyanalt sain baih yostoi
Зэс никель хоёрын эрэлт ирээдүйд өсөх байх даа
Alt zesnii tom orduudaa yaj ashiglaj baigaag il tod medeeldeg baih heregtei
Орон нутгийн иргэдэд ямар ашиг өгөх нь хамгийн чухал
Ajliin bair olnoor bii bolgoosoi
Байгаль орчны асуудлыг сайн анхаараарай
Mongold uldeh tatvar ashig ni hangalttai baih heregtei
Говь-Алтайд эдийн засгийн боломж нэмэгдэх юм биш үү
Sudalgaa ni uneheer sain hiigdsen baigaasai
Монголчууд өөрсдөө ийм төслүүдээ хөгжүүлдэг болоосой
Nickel bol battery-n salbart mash chuhal tuuhii ed