НИЙГЭМНийгэм мэдээСПОРТСпорт

Цэргийн цол, чимэг олгох барилдаанд аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлжээ

Цэргийн цол, чимэг олгох 35 дахь удаагийн "Бүх цэргийн наадам 2026" аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өчигдөр болов. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлжээ. Тэрээр “Бадрангуй” чимэг нэмсэн бол Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Ажнай корпораци, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн начин Батхуягийн Гончигсүрэн үзүүрлэж “Цэргийн заан” цол хүртэв.

Их шөвөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар “Хичээнгүй” чимэг, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Азийн Идэр Цамхаг ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан П.Хүрэлбаатар “Цогт” чимэг нэмлээ.

Дунд шөвөгт аймгийн арслан Г.Мөнхбаяр “Өлзийт”, аймгийн арслан Ө.Батсуурь “Өсөх”, аймгийн арслан Б.Цагаанбанди “Өсөх”, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр “Өсөх” чимэг тус тус нэмэв гэж Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button