НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: ОХУ-аас шүлхий өвчний вакцин авахаар үнийн санал хүлээж байна

Баян-Өлгий, Ховд аймгуудад шүлхий өвчний хэв шинжийн Сат-1 төрлийн өвчлөл бүртгэгдэж тодорхойгүй хугацаагаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй. Тус САТ-1 төрлийн шүлхий нь манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй шинэ өвчин бөгөөд шаардлагатай вакцин дотоодод байхгүй байгаа юм.

Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Беларусь улсад ажиллах үеэрээ ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайдад хүсэлт тавьж шүлхийн Сат-1 гэх хэв шинжийн өвчний вакцины эхний ээлжийн нэг сая тунг авахаар тохиролцсон. Тус вакцины үнэ болон худалдан авах ажил ямар шатанд явж буй талаар яамнаас тодруулахад "Гэрээ байгуулах, худалдан авах ажлыг яаралтай эхлүүлсэн. ОХУ-ын талаас үнийн санал авснаар гэрээн дээр ажиллаж татан авалт хийнэ. Одоогоор үнийн саналаа ирүүлээгүй байна" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button