НИЙГЭМНийгэм мэдээ

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

Энэ онд ахуйн зориулалтаар Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад загас агнах, барих боломжтой. Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг www.ezagas.mn цахим системээр дамжуулан өөрийн байгаа газраасаа цахимаар авах боломжтой аж. Зөвшөөрөл авахдаа загас барих аймаг, сум, байршил, агнах загасны төрөл, тоо хэмжээгээ зөв сонгохыг анхааруулжээ. Мөн зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, тоо хэмжээг мөрдөхийг сануулав.

Амьтны тухай хуулийн есдүгээр зүйлд загасны үржил, нөөцийг хамгаалах зорилгоор тодорхой хугацаанд загас агнахыг хориглосон байдаг. Тодруулбал, Дархадын цагаан загасыг 8 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 20 хүртэл барьж, агнахыг хориглодог. Харин Буйр нуурын загасыг 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 1 хүртэл агнахыг хориглосон байдаг. Омоль загасыг 8 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30 хүртэл агнахыг хориглодог байдаг бол Зарам загасыг 9 дүгээр сарын 5-наас 1 дүгээр сарын 30 хүртэл агнахыг хориглодог. Алтайн сугас загасыг 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 31 хүртэл, Тул загасыг 10 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 15 хүртэл агнахыг хориглоно гэж хуульд заасан байдаг ажээ.

Харин дээр дурдсанаас бусад загасыг 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15 хүртэл барьж, агнахыг хориглодог.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button