НИЙГЭМНийгэм мэдээ

Отгонтэнгэр хайрханы тахилга болохоос өмнө хог хаягдлыг нь цэвэрлэжээ

Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилга зургаадугаар сарын 16-17-нд зохион байгуулагдахаар тов гарсан. Тахилгын ёслол эхлэхээс өмнө Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас Очирваань бурханы эргэн тойронд уясан хадаг, шашины эд зүйлсийг ачиж цэвэрлэсэн байна. Тиймээс тахилгад оролцохоор ирж буй иргэд байгальд шингэдэггүй хог хаягдал, хадаг, найман тахил гэх мэт зүйлсийг авчирч овоонд өргөхгүй байх уриалга гаргажээ.

Төрийн их тахилгын ёслолын өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 16-нд шашин урлагийн цэнгүүн болж, орой нь долоон бурхан одыг тахих юм. Зургаадугаар сарын 17-ны арга хэмжээ өглөө 05:00 цагаас эхлэхээр байна. Харин Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн их тахилгын ёслол 11:40 цагт эхэлнэ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

байгалийг цэвэр байлгая бид л хог аваачдаг биз дээ

Зочин
Зочин

mongoliin gol shuteen hairhand baigald uusch shingedeggui hog avaachij hayana gedeg bol oroigui teneg uildel gedgiig ene lam bagsh nar ni helj ogmoor bnaa

Холбоотой мэдээ

Back to top button