Хөлбөмбөгийн ДАШТ-ий талаар мэдэх ёстой зүйлс
Хөлбөмбөг бол дэлхийн хамгийн алдартай спорт юм. Харин хөлбөмбөгийн ДАШТ нь энэ спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн. ДАШТ-ий 100 жилийн түүхэнд анх удаа тэмцээнийг Мексик, Канад, АНУ гэсэн гурван улс хамтран зохион байгуулах гэж байна.
Нээлтийн тоглолт өнөөдрөөс /2026.06.11/ баасанд /2026.06.12/ шилжих шөнө Мехико хотод болно. Харин шигшээ тоглолт долоодугаар сарын 19-нд АНУ-ын Нью Жерси мужид эхлэх юм. Хөлбөмбөгийн ертөнцтэй дөнгөж танилцаж буй хүмүүст зориулан ДАШТ-ий талаар мэдэх шаардлагатай зүйлсийг хүргэе.
ДАШТ хэрхэн явагддаг вэ?
ДАШТ нь дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг тэмцээн. 2026 оны ДАШТ-д нийт 48 улс оролцож, түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй тэмцээн болох гэж байна. Эдгээр багуудын дэлхийн чансааг үндэслэн 12 хэсэгт хуваарилжээ.
Хэсэг бүрээс эхний хоёр байрт шалгарсан 24 баг шууд хасагдах шатны эхний тойрог буюу шөвгийн 32-т шалгарна. Тоглолтод ялбал баг гурван оноо авна. Тэнцсэн тохиолдолд хоёр баг тус бүр нэг оноо хүртэнэ. Харин хожигдвол оноо авахгүй. Шөвгийн 32-ын үлдсэн найман байранд хэсгийн тоглолтод гуравт орсон багуудаас хамгийн өндөр оноотой нь орно.
Энэ шатнаас эхлэн хожигдсон баг тэмцээнээ өндөрлүүлж, нийт 16 баг хасагдана. Тоглолт бүр 90 минут үргэлжилдэг, 45 минутын хоёр үеэс бүрдэнэ. Хоёр үеийн хооронд тоглогчид 15 минут амардаг.
Тоглолтын цаг тасралтгүй явдаг тул гэмтэл, саатал зэрэг шалтгаанаар цагийг зогсоодоггүй. Харин гэмтэлтэй тоглогчид эмчилгээ хийх, тоглолт түр саатах, мөн зуны халуун цаг агаартай холбоотойгоор FIFA-гийн нэвтрүүлсэн заавал ус уух завсарлага зэрэгт зарцуулсан хугацааг нөхөхийн тулд үе бүрийн төгсгөлд нэмэлт цаг олгодог.
Хэсгийн шатанд тэнцсэн тоглолтын ялагчийг тодруулахын тулд торгуулийн цохилт хийдэггүй. Харин хэсгийн шатнаас хойших хасагдах тоглолтод үндсэн цаг тэнцээгээр өндөрлөвөл нэмэлт 30 минут тоглоно. Үүний дараа ч ялалт тодроогүй бол торгуулийн цохилтоор ялагчийг шийднэ.
Зохион байгуулагч хотууд
Мексик: Гвадалахара, Монтеррей, Мехико
Канад: Торонто, Ванкувер
АНУ: Атланта, Бостон, Даллас, Хьюстон, Канзас Сити, Лос Анжелес, Майами, Нью-Йорк/Нью Жерси, Филадельфи, Сан Францискогийн булангийн бүс нутаг, Сиэтл
Аль баг түрүүлэх магадлалтай вэ?
Хоёр удаагийн дэлхийн аварга Франц болон 2010 оны аварга Испани улсуудыг энэ удаагийн тэмцээнд түрүүлэх магадлалтай орнууд хэмээн нэрлэж байна. Францын шигшээд Килиан Мбаппе, Усман Дембеле зэрэг Европын шилдэг клубүүдийн суперодууд бий.

Харин Испанид хөлбөмбөгийн ертөнцөд хүч түрэн гарч ирж буй 18 настай Ламин Ямал зэрэг залуу тамирчид байгаа. Европын аваргын тэмцээний шигшээ тоглолтод дараалан хоёр удаа ялагдсан Английн шигшээ мөн түрүүлэх боломжтой багуудын нэгээр нэрлэгдэж байна.
Эдгээр улсуудаас гадна ДАШТ-ий түүхэнд хамгийн олон удаа аварга болж байсан Бразил уламжлал ёсоор ялалт байгуулах магадлалтай орнуудад багтаж байгаа юм. Хэрэв Бразил энэ удаа ялбал зургаа дахь дэлхийн аваргын цомоо хүртэнэ. Тус улс 2002 оноос хойш ДАШТ-ын цомыг өргөөгүй.
ДАШТ-д анх удаа оролцох багууд
Энэ удаагийн ДАШТ-д оролцогчдын тоог нэмэгдүүлсэн шинэчлэл хийсэн тул өмнө нь хэзээ ч өрсөлдөж байгаагүй зарим улсыг харах боломж бүрдэж байгаа юм. Тодруулбал 156 мянган хүн амтай Кюрасао улс түүхэндээ анх удаа ДАШТ-д шалгарчээ. Ингэснээр тус улс дэлхийн аваргад оролцсон хамгийн цөөн хүн амтай орны амжилтыг шинэчлэн тогтоов. Өмнөх дээд амжилтыг 2018 онд Исланд тогтоож байсан билээ.
Кюрасаогаас гадна 500 мянган хүн амтай Кабо-Верде ДАШТ-д анх удаа оролцох гэж байна. Ингэснээр тус улс дэлхийн аваргад шалгарсан хамгийн цөөн хүн амтай орнуудын гуравдугаарт бичигдэнэ.
Ойрх Дорнодын Йордан мөн ДАШТ-д анх удаа шалгарсан байна. Багийн ерөнхий дасгалжуулагч Жамал Селламигийн амжилтыг нь Йорданы хаан Абдулла II тус улсын иргэншлээр шагнажээ. Анх удаа оролцох багуудын хамгийн сүүлийнх нь Узбекистан. Тус улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Фабио Каннаваро дөрвөн удаа ДАШТ-д оролцож, 2006 онд Италийн шигшээ багийн ахлагчаар дэлхийн аваргын цом өргөсөн туршлагатай.
Эх сурвалж: BBC















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДАШТ эхлэхээр л дэлхий даяараа нэг уур амьсгалтай болдог шүү
World cup iig 3 uls hamtran zohion baiguulj baigaa ni sonirholtoi yum
Узбекистан анх удаа шалгарсан нь Азийн хөлбөмбөг хөгжиж байгааг харуулж байна
Mbappe giin togloltiig uzeh gej tesen yadan huleej baina
Бразил энэ жил аварга болчихвол гоё доо
Бразил энэ жил аварга болчихвол гоё доо
Kurasao shig jijig uls oroltsoj baigaa ni saihan medee baina
Испани залуу бүрэлдэхүүнтэй болохоор сонирхолтой харагдаж байна
England ene jil azaa uzne gej naidaj baina
Хөлбөмбөгийн баяр эхэлж байна даа
Францын шигшээ үнэхээр хүчтэй бүрэлдэхүүнтэй юм
Yamal iig ene temtseenees iluu sain tanih baih
Мексикт нээлтээ хийх нь уур амьсгалын хувьд гайхалтай байх болов уу
48 багтай болсон нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгожээ
Йордан анх удаа оролцож байгаа нь бахархмаар амжилт байна
New Jersey d shigshee togлолt boloh ni sonirhol tataj baina