УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН: Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-ын 42 гишүүн бүгд гарын үсэг зурна

АН 4/11 ээлжит мэдээллийн цагаараа мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцын асуудлыг хөндлөө. Тухайлбал, О.Цогтгэрэл " дарга "Манай намын гишүүдээс эрх баригч Засгийн газарт хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг байр сууриа илэрхийлсээр байгаа. Нэгт, Засгийн газар АН-ын бүлгийн гишүүдийн Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцох саналыг үл тоосон. Хоёрт, эрх баригчдын нэг нэгээрээ гарч ирээд мэдээлэл хийгээд байсан авлигын хэргүүд хаачив. Н.Учрал авлигатай хийх тэмцэл хоосон амлалт боллоо. Иргэдийн амьдрал доройтож, эдийн засаг "халуунтай" байна. Халуурлын шалтгаан болсон үрэвслийг эмчлэхгүй, халууны эмээр аргалаад яваад байгаа. Тиймээс АН-ын Бодлого судалгааны байгууллагын зүгээс татварын иж бүрэн шинэчлэлийг урьдчилсан байдлаар танилцуулъе " гэв.Тодруулбал, Таван 5" бодлогын хүрээнд таван татварыг 5 хувь болгох гэнэ.Үүнд:

  • НӨАТ
  • Гаалийн татвар
  • Цалингийн орлогын албан татварыг дээд хэмжээ 5-с хэтрэхгүй байх
  • ААНОАТ-тай холбоотой ноогдол ашгаа авч шинээр хөрөнгө оруулалт оруулах зэрэг татваруудыг тус тус 5 хувь болгох аж.

Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Засгийн газар энэ чигээрээ муу ажилласаар байвал, эрх баригчид популизм хийсээр байх юм бол дараа жил эдийн засаг улам хүндэрч, Монголын ард түмэн хоосон ястай үлдэнэ. Хоосон гоё уриа дэвшүүлж, элдэв зүйлийг чөлөөлнө гэж ярьдаг. Дарга нарынхаа тансаглалыг чөлөөлж,  хариуцлага бйадалд арга хэмжээ авч цэгцлээч. МАН өөрсдөө ёс суртахууны үнэт зүйл гаргаад бид засаглаж чадахгүй нь гэдгээ хэлбэл АН Засгийн газраа байгуулаад ажиллаж чадна. Түүнээс биш дуртай үедээ Засагт уриад, дургүйгээ хүрэхээр хөөж гаргадаг байдлыг хүлээн зөвшөөрөхгүй" хэмээлээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хүннү
Хүннү

Засгийн газар улам дордоод байх юм. Сайд нарыг нь хар даа. Одоо яах юм вэ?

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Ардчилсан намыг татан буулга!!!

Уншигё
Уншигё

Ene Ardchilsan namiin darga bolom busad hdn gishuud zasag toriig unagaah tuhai bodohoos oor ajil hiij chadahgui nohduud bnaa. Yana daa ardchilsan nam

Зочин
Зочин

Ямар хэцүү хорвоо вээ бас л унагаахандээ ардчилсан намынхан шийдвэр гаргахад ямарч нөлөө байхгүй байж унагаах тал дээр сайн юмаа

Зочин
Зочин

Хурдан огцруул. Тимон жулдаад жолдоод юу ч хийж чадахгүй цаг барж байна. Удахгүй өвөлжилтийн бэлтгэл эхлэх гэж байна

Зочин
Зочин

Хотын даргыг огцруулж хотын ажлуудыг нураасан болохоор олон иргэд дэмжиж байгаа. Ерөнхий сайд жулдаад байна Хотын даргын ч дайтай биш

Холбоотой мэдээ

Back to top button