СпортСПОРТ

Азийн цомын нээлттэй тэмцээнээс жүдочид мөнгө, хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос өсвөрийн жүдочдод дэлхийн чансааны оноо олгох Азийн цомын нээлттэй цуврал тэмцээнийг Узбекистаны Ташкент, Казахстаны Алматы хотод зохион байгууллаа. Ташкентад болсон тэмцээнд 11 орны 660 тамирчин зодоглосон бөгөөд манай улсаас зургаан тамирчин барилджээ. Тэднээс хөвгүүдийн 81 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртжээ.

Казахстаны Алматы хотод болж буй цувралын өсвөрийн барилдаан өчигдөр болж манай хоёр тамирчин хүрэл медаль хүртсэн байна. Хөвгүүдийн 81 кг-ын жинд Б.Тэмүүлэн, +90 кг-д Р.Омар нар медалийн эзэд болжээ. Тус тэмцээний залуучуудын ангиллын барилдаан өнөөдөр болно. Азийн цомын нээлттэй тэмцээнд оролцож буй өсвөрийн багийг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ахалж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button