Д.Батлут сайдын хандлагаас харахад батлан хамгаалах салбарт шинэчлэл хийх шинж алга
Н.Учралын танхимд ачаа үүрэлцэх битгий хэл арагш чангааж, байнга шахам Засгийн газартаа гал дуудаж байдаг хэдэн сайд бий. Тэд голчлон У.Хүрэлсүх угшилтай учир тэгж пээдэлздэг байх ч талтай. Тэдний нэг нь Батлан хамгаалахын сайд Д.Батлут.
Тавдугаар сарын 19-нд Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид 19 настай байлдагч цэргийн ангидаа бусдад зодуулсны улмаас амь насаа алдсан хэрэг гарсан. Хариуцсан салбарт нь энэ мэт хэрэг шил шилээ дараалан гарч байхад гэмших битгий хэл гавьяа байгуулсан мэт даналзаж явна, тэр.
Ямартаа л хав дараад хэвтчихсэн хэргийн холбоотой явын талаар тодруулан асуусан манай сэтгүүлчийг "Юм ойлгодоггүй юм уу. Би хангалттай хариулчихсан" хэмээн дээрэнгүй загнасан нь камерт бичигдэж, архивт үлдэв. Саяхан даа, сөрөг хүчнээс өөрийг нь огцруулахаар акцалж байхад дуулгавартай дүрдээ орчихсон гүйж явсан сан.
Түүнээс энэ асуултыг асууж, үнэн мөнийг олох гэсэн нь сэтгүүлч биш. Талийгаачийн ар гэр, хүүгээ цэрэгт үдсэн ээж, иргэд олон нийт ч чимээ тавьж суугаа юм. Атал Д.Батлут загнаж зандарч, зугтаж одох нь асуудлыг улам ч эргэлзээтэй болгож буй. Чуулганы танхимд ч гишүүд энэ талаар асуулга тавьж, хариуцлага нэхсээр байгаа.
Хэрэг явдлаас хойш гурван долоо хоног өнгөрч байгаа ч шүүх шинжилгээний албан хариуг танилцуулаагүй, хариуцлага тооцогдох эзэн биегүй энэ хүрэв. Д.Батлут ч өнөө л нэг " Хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааны буруутай үйлдэл, анги салбар удирдсан штабын буруутай үйл ажиллагаанаас болсон нь тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээнэ" гэдэг жижүүрийн үгээ хэлсээр.
Адаглаад он гарсаар хоёр ч удаа дүрмийн бус харилцаа, дэглэлт гарч, нэг цэрэг амиа алдаж, нэг цэрэг 30-аад оёдол тавиулсан хэрэг бүртгэгдсэн ангийн захиргаанд хариуцлага тооцсонгүй.
Ерөнхий сайд ч АН-ынхны хоёронтоо удирдсан салбартаа шинэчлэл хийж чадаагүй Д.Батлутад хариуцлага тооцон огцруулах шаардлагыг үл тоов. Анх акц эхэлж байхад арьсаа хамгаалан талийгаачийн ар гэрт очиж, сошиалд түлхэж суусан салбарын сайд ч хэрэг аажмаар мартагдаж, улс төрийн гал өөрөөс алсуур тойрохтой зэрэгцэн пээдэлзэж эхэлсэн нь энэ.
Д.Батлут бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг даган дуурайгч, "тахин шүтэгч"-дийн нэг. У.Хүрэлсүхийн үнэнч цэрэг гэж хэлүүлтлээ түүнийг дэмждэг нь нэгэнт ил болсон. Цэрэг ёсолгоо хийдгийг нь хүртэл үйлдэж харагдсан. Гэхдээ тавчиктай ээжийн төлөө Засгийн газрын тэргүүний ажлаас сайн дураар өгч байсныг нь санахыг хүсдэггүй аятай.
Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт ч амиа алдсан цэргийн асуудалд онцгой анхаарч, буруутай этгээдэд хариуцлага тооцно хэмээн чуулганы индрээс хэлж байсан цуурай болж хувирлаа. Ерөөс Монголын төр цэрэг хүү амиа алдсан хэргийг гурван өдөр шуугиж, чанга чанга дуугарсан сүртэй яриатай бичлэгээ цахим хуудсандаа оруулаад л орхичихов.
Засгийн газар цэрэг армиа айдсаас чөлөөлж, дараа шинэчлэлийг хийхээ мэдэгдсэн.
- Дүрмийн бус харилцаа үүссэн, эсвэл түүнийг нуун дарагдуулсан нь тогтоогдсон удирдах албан тушаалтнуудад шууд хариуцлага тооцон, цэргийн цолыг бууруулж, Зэвсэгт хүчнээс бүрмөсөн чөлөөлнө.
- Орон нутаг дахь ангиудын хяналтын камерыг ЗХЖШ-ын нэгдсэн төвөөс 24 цагийн турш онлайнаар давхар хянадаг болно
- Хүний эрхийн шаардлагаар камер суурилуулах боломжгүй ариун цэврийн өрөө, усанд орох газруудад чанга яригч, яаралтай тусламж дуудах “Онцгой товчлуур”-ыг байршуулна.
- Хугацаат цэргийн алба хаагчид ангийн удирдлагаас хараат бусаар дээд шатны хяналтын байгууллагад гомдол, мэдээллийг шууд, нууцлалтайгаар хүргэх "Цэргийн бамбай" тусгай аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ЦХИХХЯ-тай хамтран ажиллана.
- Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын удирдамж бүхий гэнэтийн, төлөвлөгөөт бус шалгалтуудыг тогтмолжуулж, цэргийн ангиудын бэлэн байдал, дотоод уур амьсгалыг газар дээр нь тасралтгүй хянана.
- Салаа, суман, ангийн даргаар томилогдох офицер, ахлагч нар болон хугацаат цэргийн албанд татагдаж буй залуучуудын дунд "Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар" болон "Түрэмгий зан үйлийг тодорхойлох" нарийн тестийг заавал авна. Сэтгэл зүйн шалгуурт тэнцээгүй, түрэмгий зан авиртай алба хаагчийг бие бүрэлдэхүүн удирдах албан тушаалд томилохыг бүрмөсөн хориглов.
- Зэвсэгт хүчний хаалттай байдлыг халж, нийгэмд итгэлцэл бий болгох зорилгоор Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн байгууллагууд болон эцэг эхийн төлөөлөлтэй хамтран ажиллах Хөндлөнгийн хяналтын тогтолцоог нэвтрүүлнэ.

Гэвч салбар удирдаж буй сайдынх нь хандлагаас харахад мөн ч өдий харагдана.
Д.ХАДААН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэрэгт явсан хүүхдүүдийн аюулгүй байдал хамгийн чухал шүү
Hariutslaga gej yaridag bol boditoor ni heregjuuleh heregtei
Дүрмийн бус харилцаа тасрахгүй байгаа нь системийн асуудал юм биш үү
Eej aav nar huugee ayultai gazar yavuulah geegui shuu dee
Нэг хэрэг гарахаар хэсэг шуугиад өнгөрдөг нь харамсалтай
Tsereg dotorh soyol handlagaa l ehleed uurchluh heregtei
Ар гэрийнхэнд нь үнэн зөв мэдээлэл өгөх ёстой
Shalgalt murdalt ni il tod baih yostoi
Хариуцлагагүй удирдлагад арга хэмжээ авах хэрэгтэй
Yriad l baidag bolohoos ur dun ni haragdahgui yum
Цэрэг амиа алдсан асуудал мартагдах ёсгүй
Hunii amidralaas unetei yum gej baihgui
Шинэчлэл хийх бол үгээр биш үйлдлээрээ харуулах хэрэгтэй
Tsereg tatlagad yavj baigaa zaluusyn etseg ehchuud ih aidastai bolj dee
Ийм асуудалд сайд нь өөрөө илүү идэвхтэй байр суурь илэрхийлэх ёстой